Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯР АРХАНГАЙ, БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл сумдын нутагт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсэг Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон Бумбагар, Чин толгойн балгас, Дашинчилэн сумын нутаг Хар бухын балгас, Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Харганын дөрвөлжин, Өгийнуур сумын нутаг Тамирын улаан хошуу, Батцэнгэл сумын нутаг Талын гурван хэрэм зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудтай танилцан, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, хадгалалт хамгаалалтын асуудлаар эрдэмтэн судлаачидтай санал солилцсон, үр дүнтэй ажил хэрэгч уулзалт зохион байгуулав.

Мөн үеэр Өлзийт сумын Засаг дарга болон Архангай аймгийн Соёлын хэлтсийн удирдлага, албан хаагчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газар хадгалагдан үлдсэн түүхийн олон үеийн дурсгалт газруудыг түшиглэн судалгаа, сурталчилгаа, мэдээллийн цогцолбор байгуулах төслийн талаар мэдээлэл өгч мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, заавар зөвлөмж өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн газрын ахлах мэргэжилтэн П.Алдармөнх, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Хэрлэн, Төрийн захиргааны удирдлагын газрын оператор-техникч Ж.Баярмагнай нар ажиллав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан