Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БШУЯ: ХӨТӨЛБӨРИЙН ДАВХАРДЛЫГ АРИЛГАХ ЗАМААР ОРОН НУТАГТ ИХ СУРГУУЛИУДЫН ХОТХОН БАЙГУУЛНА

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Их, дээд сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгож орон нутагт хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна.

АШУҮИС: 1969 онд Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдснаас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр хоёр хичээлийн байр, 300 ортой дотуур байртай. Нийт 2000 хүний хүчин чадалтай ч 879 оюутан суралцаж байна. Өнөөдрийн байдлаар 84 багш, ажилтантай. Ажилтнуудын зүгээс төрийн албан хаагчийн 36 сарын нэмэгдлийг шийдвэрлэж өгөхөд анхаарах, сургуулийн дэргэдэх сувиллын зөвшөөрлийн асуудлыг хөндөж байлаа. Үүнээс гадна их сургуулийн сургалтын эмнэлэг багйуулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм.

ШУТИС: ШУТИС-ийн орон нутаг дахь ганц бүрэлдэхүүн сургууль юм. Хоёр хичээлийн байр, 300 ортой дотуур байртай. 3000 оюутны хүчин чадалтай ч одоогоор 1102 оюутан суралцаж, 109 багш, ажилтан ажиллаж байна. Энэ тоог гурав дахин өсгөх бүрэн боломжтой юм. Боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд эрдэм шинжилгээний лаборатори байгуулагдсан. Лаборатори нь тус сургуульд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Үйлчилгээ, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага байгааг удирдлагууд нь хэлж байлаа.

ХААИС: ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургууль 1969 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2000 оюутны хүчин чадал бүхий хоёр хичээлийн байр, 350 ортой дотуур байртай. Одоогийн байдлаар 444 оюутан суралцаж, 73 оюутан дотуур байранд амьдарч, 74 багш, ажилтан ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж энд бий.

Дархан-Уул аймагт их сургуулийн хотхон байгуулахдаа оюутнуудад зориулсан төлбөрийн хөнгөлөлт, тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг багш, ажилтан, ажиллагчдад олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт аймгийнхныг хамруулахад анхаарч ажиллах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан