Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлнэ

Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэрийн салбар нь чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг.

Хөгжиж буй орнуудад 10 ажлын байр тутмын долоог нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бий болгодог. Дэлхийн олон орны засгийн газар жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор 2030 он гэхэд шаардлагатай 600 сая ажлын байрны энэ хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзэж байна.

2020 оны байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 94 мянга гаруй аж ахуйн нэгжийн 67 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52,5 хувь энэ салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна.

Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталлаа. Тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэхүү төлөвлөгөө нь санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох ач холбогдолтой.
Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм. Хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж буй тус дунд хугацааны төлөвлөгөөг таван жилийн хугацаатай хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан