Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 451 үйлчилгээг үзүүлж байна

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Үүнээс  хоёр байгууллагын есөн төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тав, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дөрвөн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Мөн дөрвөн байгууллагын 15 төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл олгодог. Эдгээрт Нийслэлийн Соёл, урлагийн газрын тав, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Нийслэлийн Байгаль орчны газрын гурав, Хот байгуулалт, хөгжлийн газрын гурван үйлчилгээ багтаж байгаа юм.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас үзүүлдэг зөвшөөрөл олгодог үйлчилгээг төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээр 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн үзүүлж байна. Тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн үйлчилгээ нь шат дамжлага ихтэй, олон төрлийн баримт шаардлагатай байдаг. Иймээс эдгээр үйлчилгээний шат дамжлага,  баримт бичгийн тоог багасгах, цахимжуулах арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран шат дараатай хийж, хэрэгжүүлж байгаа юм.

Түүнчлэн Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Есдүгээр сарын 9-15-ны хооронд дээрх тусгай дугаарт нийт 1637 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 34 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.25 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 38 иргэн хандаж, 15 иргэн автомат хариулагчаас, 23 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

1 Сэтгэгдэл
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан