Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
"МОНПЭН" САНААЧИЛГА ТӨСЛИЙН НЭЭЛТЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ОРОЛЦЛОО

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77%-ийг Халдварт бус өвчин эзэлж, нас барсан 3 тохиолдол бүрийн 1 нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон ХБӨ/ЗСС-өөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас Пэн хайртс (PEN HEARTS) загвар төслийг санаачилсан бөгөөд манай улс 2019 - 2020 онд  нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул аймгийн нийт 16 өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийг өргөжүүлж МонПэн санаачлагын нээлтийг Дорнод аймагт хийлээ. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан, НЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн захирал, АУ-ны Доктор профессор Х.Алтайсайхан болон Дорнод аймгийн Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд оролцлоо. Сургалтын гол зорилго нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд ХБӨ/ЗСӨ-ий урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/Hearts)-ыг нэвтрүүлэх талаар эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлыг дээшлүүлэх зорилготой. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод “Халдварт бус өвчин (ХБӨ)-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувь, архины хортой хэрэглээ, хөдөлгөөний хомсдлыг 10 хувь, давс, тамхины хэрэглээг 30 хувь, цусны даралт ихсэлтийг 25 хувь, таргалалт, чихрийн шижингийн өсөлтийг тогтоон барих”-аар төлөвлөсөн.
 

Манай орны хувьд Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн, эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх зорилт  дэвшүүлсэн.   

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77%-ийг Халдварт бус өвчин эзэлж, нас барсан 3 тохиолдол бүрийн 1 нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Түүнчлэн өвчлөлийн архагшсан, хожуу үед өртөг өндөртэй оношилгоо, эмчилгээ хийж, энэ тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байгааг  НҮБ-ын хамтын ажиллагааны олон улсын ажлын хэсэг тогтоосон байдаг. Энэхүү загвар төслийг хэрэгжүүлсэн хугацаанд тархины харвалтын шалтгаант нас баралт Дархан-Уул аймагт 2.5 дахин,  Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурсан төдийгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчин, цусны даралт ихдэлт, чихрийн шижин өвчний хяналт сайжирч, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх өвчтөний тоо буурсан байна. Уг үйл ажиллагаанд ЭМЯ, уг загвар төслийг “МонПЭН санаачилга” болгон өргөжүүлж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн 132 өрх, сумын эрүүл мэндийн төвд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан