Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ  сарын 13-ны өдрийн байдлаар Орхон голын адаг, Улз голын нийт уртын дагууд, Туул гол Лүн сум, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Орхон, Идэр, Байдраг, Онги, Улз, Хэрлэн, Онон, Чонохарайх зэрэг голууд үерийн түвшинг 5-80 см давсан байдалтай байна.

  Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн  Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэсэн хэвээр байгаа юм.

  Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан