Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадал 2013 онд нэмэгдэнэ

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 2013 оноос хуурай аргын үйлдвэрээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эл үйлдвэр ашиглалтад орсноор жилд нэг сая тн цемент үйлдвэрлэх боломжтой болох аж. Хуурай аргын нэг шугам нь хоногт 2500 тн чулуунцар үйлдвэрлэх Ф4* 60м нэг эргэх зуухтай. Тиймээс нойтон аргын Ф 4*150 м-ийн эргэх зуухнаас 3-4 дахин хурдан эргэх тул хүчин чадал тэр хэмжээгээр нэмэгддэг байна. Жилд 650 мянган тн шохой олборлож, 500 мянган тн цемент  үйлдвэрлэдэг эл үйлдвэрийн шинэчлэлийн ажил дуусахаар долоон төрлийн цементийг жилд 1.0 сая тонноор үйлдвэрлэж, үүнийг дагаад бүтээгдэхүүнийх нь үнэ өртөг буурах боломжтой аж.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан