Өргөө амаржих газрын эмч С.Цэрэнсамбуу:
Амаржих газруудад улаан бүс буюу халдвартай эхчүүдэд зориулсан тасаг нээсэн. Өргөө амаржих газар 80 ортой улаан бүсийн тасаг нээсэн.
Зүрх судасны өвчин, таргалалт, бөөрний архаг үрэвсэл, таргалалт, чихрийн шижин зэрэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүд зүрхний судасны дутагдалд орж байна. Тиймээс жирэмслэлтийг эрт шийдэх шаардлага үүсэж байгаатай холбоотой кесарево хагалгаа болон дутуу төрөлт ихсэж байна. Тийм учраас эхчүүд ковид-19-ийн дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.
"Өргөө" амаржих газарт 2021 оны эхний долоон сард 5800 эх төрсөн. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад төрөлт буурсан. Харин эхийн хүндрэл нэмэгдсэн нь ковидын тархалттай холбоотой юм.
Жирэмсэн эхчүүд маш хурдан хүндэрдэг учир халдвар авсан эхчүүдийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Улсын хэмжээнд одоогоор 600 гаруй жирэмсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ковид-19-ийн вакцин урагт гаж нөлөө үзүүлэхгүй. Төрсний дараа хүүхдийг зургаан сар хүртэл халдвараас сэргийлэх, халдвар авах эрсдэлийг бууруулах, халдвар авсан ч хүндрэхээс сэргийлж байна гэсэн судалгаа гарсан гэв.
Монгол Улсад 100 мянган амьд төрөлтөд жилдээ 20 эх эндэж байсан бол энэ жил ковидын нөлөөнөөс болж эхийн эндэгдэл 88 болон өслөө. Дархлаажуулалтдаа хамрагдаагүй болон дутуу хамрагдсан эхчүүд хүндэрч байна.