Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, ах Лхасүрэнгийн Бат-Очир нь 2021 оны 09 сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Лхасүрэнгийн Бат-Очир нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт 1952 оны 03 сарын 06-ны өдөр Лхасүрэнгийн ууган хүү болж мэндэлсэн.

1958-1961 оны хооронд Дорнод аймгийн Баяндун сумын бага сургуульд, 1961-1967 оны хооронд Улаанбаатар хотын улсын Хоёрдугаар дунд сургууль, 1967-1970 оны хооронд Улаанбаатар хотын улсын тэргүүний Нэгдүгээр дунд сургуулийн тооны ангид тус тус суралцаж, улмаар 1970-1971 оны хооронд ЗХУ-ын Иркутск хотноо орос хэлний бэлтгэл ангид, 1971-1975 оны хооронд ЗХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Их сургуульд Кибернетик Эдийн Засгийн мэргэжлээр дүүргэсэн Монгол улсын тэргүүний сэхээтнүүдийн нэг байлаа.

1977-1980 оны хооронд Монгол Улсын Статистикийн төв газарт програмистаар ажиллаж, 1980-1983 оны хооронд Монгол улсын Ардын армийн штабт офицер цолтой алба хашсан бөгөөд 1983-1990 хүртэл Статистикийн төв газарт мэргэжлээрээ ажиллаж ардчилсан хувьсгалтай золгосон.

1989 оноос өөрийн гэргий Лхагвасүрэнгийн Төгсжаргалын хамтаар Ардчилсан хувьсгалд оройлон оролцож, өөрийн журмын нөхдийн хамт Шинэ Дэвшилтэт Холбоо /ШДХ/, Монголын Үндэсний Дэвшлийн Нам /МҮДН/ үүсгэн байгуулалцаж, Монгол орны нийгмийн шинэ байгуулалт, шинэ Монголын төлөө өөрийн оюун ухаан хүчин зүтгэлийг зориулж ирсэн. 1990 оноос Монголын анхны хувийн хэвшлүүдийн нэгийг үүсгэн байгуулалцаж, эдийн засгийн шинэ харилцаанд анхлан оролцож явсан.

1990 оноос Дэлхийн Бүх Монголчуудыг оюун санааны хувьд нэгдмэл байлгахын төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж ирсэн, тэр үзэл санааныхаа төлөө халх, өвөр монгол, буриад, халимаг болон бусад нутагт суугаа Монголчуудаа эв нэгдлээр нэгтгэхийг эрмэлзэн дотносож, төлөөллүүдтэй хамтран ажиллаж, хоорондын харилцааны гүүр болж ирсэн. Энэ явцдаа Монгол үндэстний түүхийг гүн судалж, үндэстний бахархлыг өдөөж, Монгол хүн гэсэн нэрэнд гүн итгэл үнэмшил шингээхийг эрмэлзэн уйгагүй хөдөлмөрлөсөөр өдийг хүрсэн.

Таны үр хүүхдүүд, ахан дүүс, ардчилсан хөдөлгөөний андууд, нармай Монгол үзэлтнүүд таныг үүрд дурсан санах болно

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан