Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Баярхүү: 12-17 насны хүүхдүүдийн 90 орчим хувь нэгдүгээр тунд хамрагдсан

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан халдвар хамгааллын журмыг хэрэгжүүлэх талаар УОК-ын удирдлагууд мэдээлэл өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг дүүргийн Онцгой комисс хариуцан бэлтгэл ажлыг ханган ажилласныг илтгэж, мөн өнөөдрийн 12-17 насны хүүхдүүдийн 90 орчим хувь нэгдүгээр тунд хамрагдсаныг мэдээллээ.

Халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 20 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа учраас хүүхэд бүрийг вакцинжуулах үйл хэрэгт онцгой анхааран ажиллаж байгааг илэрхийллээ.

УОК-ын Шуурхай штабын зүгээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан гаргасан халдвар хамгааллын талаар баримтлах журмыг хэрэгжилтийг сахиулах,  дэглэм мөрдүүлэх, халдварын тохиолдол бүртгэгдсэн үeд авах арга хэмжээний талаар зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байгаа талаар Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг ярив.

Сургууль цэцэрлэгийн орчинд халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, халдварын дэглэм баримталж буй эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Шадар сайд анхаарууллаа.

Сургууль, цэцэрлэгийн орчинд амны хаалтаа авах, олуулаа цуглаж тоглох, гар дээрээс идэх зүйл худалдан авах байдал үүснэ

Тэрбээр “Хүүхэд багачууд халдвар хамгааллын дэглэмийг тэр бүр нарийн чанд сахин мөрдөж амжихгүй. Сургууль, цэцэрлэгийн орчинд амны хаалтаа авах, олуулаа цуглаж тоглох, гар дээрээс идэх зүйл худалдан авах байдал хүүхдүүд дунд үүснэ. Тиймээс хүүхэд бүрийг халдвар хамгааллын дэглэм сахиулахад мэргэжлийн байгууллагын ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхийн зөвлөлийн оролцоо, хамтын хяналт чухал үүрэгтэй. 

Хоёр жил гаруй хугацаанд цахимаар хичээллэсэн хүүхдүүдийн сургалтыг тасалдуулахгүйн тулд бид бүгдээрээ хаана хаанаа хичээн, онцгой анхаарч ажиллах хэрэгтэй" гэв.

 

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
Хамгийн их уншсан