Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зам, тээврийн сайд А. Гансүх УБТЗ-ын өөрчлөн байгуулалтын хөтөлбөрийг батлана гэж мэдэгдэв

Зам, тээврийн сайд А.Гансүх өчигдөр Улаанбаатар төмөр замын ажил байдал, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан юм. Тэрбээр  УБТЗ-ын “Улаанбаатар  зүтгүүрийн депо”, “Удирдах газар”, “Захиран хувиарлах хэлтсээр орж,  төмөр замчдын санал бодол, тулгамдсан асуудлыг нь сонссон юм.



Тэд “Улаанбаатар зүтгүүрийн депо”-д 6000 шахам тонн шатах тослох материал хадгалдаг 18 сав байдаг юм байна. Гэтэл эндээс 30-хан метрийн зайд “Хүрд” ХХК орон сууцны хотхон барьж байгааг зогсоохыг удаа дараа шаардаад хүч хүрээгүй тухай салбарын сайддаа уламжиллаа. Түүнчлэн УБТЗ-ынхан шинээр 37 зүтгүүр авсан төдийгүй, Дугуй эргүүлэх байгууламж барьсан зэргээр хийж бүтээж байгаа ажлаа танилцууллаа.

А.Гансүх сайдын хувьд УБТЗ-ын  хамт олонтой уулзах үеэрээ юун түрүүнд УБТЗ-ын техник технологийг шинэчлэх, хөгжлийн хөтөлбөрийг баталж гаргахаа амалсан юм. Мөн УБТЗ-д бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийн санг шинэчлэх асуудлаар Оросын талтай ярьж тохирно гэдгээ ч нуусангүй. Шинээр барих төмөр замын концессийн гэрээг “Дорнын төмөр зам”, “Монголиантранс лайн”, “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан билээ. Үүнийг ч эргэн харна гэдгээ салбарын сайд энэ үеэр онцолсон юм. 

Төмөр замчдын хувьд салбараа мэддэг сайд нь эргэн ирсэнд баяртай байгаагаа нуугаагүй бөгөөд өнгөрсөнд зорьж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн дуусгаж, төмөр замын хөгжлийг шинэ шатанд гаргахыг хүсч байлаа.
УБТЗ-ын хамт олон  2012 оны  эхний зургаан сарын байдлаар 7.9 сая тонн ачаа, 1.9 сая зорчигч тээвэрлэсэн байна. Төмөр замы хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Канад, Япон зэрэг орны тээврийн яамтай хамтран ажиллаж байгаа аж.

А.Гансүх сайдын хувьд өмнө нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд байхдаа “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллажээ. Мөн “ОХУ-ын нутаг дэвсгэрээр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй тарифаар урт хугацаанд тээвэрлэх нөхцөлийг тохирох”, “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949  оны хэлэлцээрийг шинэчлэх Засгийн газар хоорондын ажлын хэсгүүдийн Монголын талын ахлагчаар Засгийн газрыг төлөөлөн  амжилттай ажиллаж байсан учир төмөр замын  асуудлыг чамгүй сайн мэддэг нэгэн гэж Зам, тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан