Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Малчны хотноос Милан хүрэх зам - ЦАГААН АЛТ

Монголчууд бидэнд газрын баялаг шар алтнаас гадна “Цагаан алт” хэмээх шавхагдашгүй баялаг хонины ноос байдаг гэдгийг таниулж, ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх олон нийтэд сурталчилахад чиглэсэн төсөл хэрэгжиж байна. 

Монголд 240,000 малчин өрх байдаг ба эдгээр өрхүүд нийт 28 сая толгой хонь эзэмшдэг ба жил бүр 30,000 тонн ноос авдаг байна.  Гэтэл улсын хэмжээний ядуурлын судалгаагаар (Дэлхийн банкны Монголын ядуурлын тухай судалгаа) гурван малчин өрхийн нэг нь амжиргааны түвшин ядуу ангилалд багтдаг байна.  Тэгвэл Америкийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй World Learning ТББ-аас зохион байгуулдаг “LEAD” манлайлагч залуус бэлтгэх хөтөлбөрийн “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” зорилготой баг Шинэ Зеланд, Австралийн жишгээр Монгол малчин өрх гарын дор буй шавхагдашгүй нөөцийг алт шиг үнэд хүргэх боломжийг олон нийтэд таниулж, хонины ноосыг хэрхэн цахилгаан машинаар хяргаж, ангилж цэвэрхэн савалснаар үнэ цэнийг нь нэмэгдүүлж өөрт болон бусад хувийн хэвшилд үнэ цэн бий болгож, цаашлаад дэлхийн том брэндүүдийг чанартай, органик ноосон түүхий эдээр хангаж болохыг сурталчлах, малчдыг уриалан дуудахад чиглэсэн  аян өрнүүлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд:

Зуныг зугаатай өнгөрүүлэхээр Өлгийг зорьсон найзуудыг ямар адал явдал хүлээж байсан бол?

  • Хонины ноосыг “Цагаан алт” болгож олон улсын зах зээл дээр борлуулж буй “Файнноос” компанийн туршлага, үйл ажиллагааг таниулсан нэвтрүүлэг
  • Мөн Монгол орон даяар нийт малчдад хонины ноосыг цахилгаан машинаар хяргах аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтын контент (Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт хийсэн) зэргийг тус бүр бэлтгэсэн аж.

Уг төсөл нь төр, хувийн хэвшлийн байр суурийг бодлогын хэмжээнд таниулан хамтын ажиллагааг ойртуулах замаар малчдын орлогын нэгээхэн эх үүсвэр үнэ цэн нь өсөн нэмэгдэх боломжтой ноосны чанарыг сайжруулах, дотоодын болон гадаадын зах зээлийн хангах бодит өөрчлөлтөд эерэгээр нөлөөлөх  зорилготой юм.

Төслийн баг эдгээр мэдээллүүдийг олон нийтэд хүргэхэд оролцох боломжийг нээн “Цагаан Алт” фэйсбүүк хуудас /https://www.facebook.com/tsagaanalt.mn/ -ийг ажиллуулж байгаа аж.

Малчдын аж амьдралыг дээшлүүлэх цаашлаад экспортыг нэмэгдүүлэх “Цагаан алт” төслийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Голомт банк, Монголын Үндэсний ТВ, Боловсрол ТВ, ТВ5, ТВ9, Малчин ТВ, Newschannel, VTV байгууллагуудад төслийн багийн зүгээс гүнээ талархал илэрхийлж байна. 

Хамгийн их уншсан