Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЭЦЭГ ЭХИЙН ХҮСЭЛТЭД ҮНДЭСЛЭН 4-5 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ЭЛСҮҮЛНЭ


       
2021-2022 оны хичээлийн жил цар тахлын эрсдэлтэй үед эхэлж байна. Боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийж байна. 

4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн 9 дүгээр сарын 1-ээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна. Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болно. 

2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргаж ажиллах болно. 
 
Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд 3 сар хэрэглэх байдлаар бэлтгүүлнэ. 

Дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлнэ.  
📌 1 ангид 1 хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
📌 Тхуайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
📌 Өөр хоорондоо хамраалгүй байршилтай 3 болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна. 
- Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх / 
ангид маск зүүхгүй/
- Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх 
- Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
- Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах 
- Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
- Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
- Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан