2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргалаа.
Энэ хичээлийн жилд
1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд
854 сургуульд 718.817 сурагч
75 МСҮТ-д 40.165 суралцагч
88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.
Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав
2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна
Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ
Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.
Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана
Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана
ДЭЭД БОЛОВСРОЛ
Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.
2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.