Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОРИН-УУЛЫН РАДАРЫН СТАНЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН ТАНИЛЦАЖ, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦОЛЛОО

Олон улсын болон орон нутгийн агаарын шугамд нисэх нислэгүүдийг урьдчилсан мэдээгээр хангах, цаг агаарын мэдээ мэдээллийг шуурхай цуглуулж, дамжуулахаас гадна цаг уурын радарын өгөгдөл нь хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбар болоод томоохон хот суурин, аж үйлдвэр, ард иргэдийг аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэгтэй гэдгийг  Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлоод хориод жил засвар шинэчлэлийн ажил хийгдээгүй байгааг анхааралдаа авч өөрийн биеэр үйл ажиллагаатай танилцан, нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай урсгал засвар, технологи шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо. 

1999 онд Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулагдсан Нисэхийн цаг уурын төвийн Морин-Уулын радарын станцын бүрэн үйлчлэх хүрээ нь 480 км. Үүнээс 180 км үйлчлэх хүрээнд хур тунадасны эрчимжил, 120 километрт салхины орон зайг тодорхойлох хүчин чадалтай.  Жилийн туршид тасралтгүй ажиллаж үүл, тунадас, тэдгээртэй холбоотой аюултай үзэгдлийн талаарх мэдээллийг боловсруулан Монгол орны төвийн бүсийн нутаг дэвсгэрийг цаг агаарын онц аюултай үзэгдлээс  урьдчилан сэргийлэх,  нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажилладаг. Борооны бөөн үүлнээс үүдэх нислэгийн саатал тус станцыг байгуулагдахаас өмнө жилдээ 200-300 орчим гардаг байсан бол урьдчилан мэдээлэл хүлээн авдаг болсноор сааталгүй болсон байна.

Морин-Уулын RC-35C доплер станц  нь 19 жил ашиглагдаж техникийн ресус дуусаж байгаа, технологийн хувьд хуучирч, сэлбэг олдоцгүй болсныг ахлах инженер Х.Энхбаяр танилцуулаад Цаг уурын салбарт 36 жил хүчин зүтгэж байгаагаас  21 жилд нь тасралтгүй тус станцдаа инженерээр ажиллаж байгаагаа онцолсон юм. Анхны угсралтаас эхлээд өнөөг хүртэл бүхий л засвар, үйлчилгээг гардан хариуцаж ирсэн. Энэ хугацаанд улс, ардын аж ахуй болон иргэдийг үеэр усны аюулаас сэрэмжлүүлэх, мэдээллийг шуурхай дамжуулан  ажиллаж байна. Тухайлбал 2014 оны Биокомбинатад болсон үерийн мэдээллийг урьдчилан мэдээлснээр онц их аюул учрахаас сэргийлсэн. Энэ мэтчилэн чухал үүрэгтэй учир Дэлхийн олон улс орон нутаг дэвсгэрээ цаг уурын радарын ажиглалтад бүрэн хамруулаад байгааг хэллээ. Мөн тэрээр салбарын сайд энэ ач холбогдлыг үнэлэн, анхаарал хандуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан