“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
П.Мөнхсүх: Хямд өртгөөр нийтийн орон сууц барих төсөл хийж байгаа
-Полистерол бетон хавтан гэдэг нь цемент, хатуулаг элс, хөөсөнцөр хольж зуурмаг бэлтгээд өндөр даралтаар шахаж хэвэнд оруулсан бүтээгдэхүүн. Галд шатдаггүй, дуу чимээ тусгаарладаг, барилгынхаа дизайн, хийцэд тааруулаад зүсч болдог, өөртөө ховилтой учраас угсрахад хялбар, цоолж өрөмддөг зэрэг давуу талтай. Хавтангуудыг угсарсны дараа бага зэрэг зай гардаг. Тэр зайг нь нөхөөд шууд ханын цаас наах боломжтой юм.
- Ер нь хэчнээн хүн танай үйлдвэрт ажиллаж байна. Бүтээгдэхүүний гарц хэр байгаа вэ?
-Манайх өдөрт 120 ширхэг хавтан, 100 ширхэг блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Зуун хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани. Нийт 70-аад хүнийг ажлын байраар хангаж байгаа.
-Түүхий эдээ хаанаас авдаг юм бэ. Импортоор оруулж ирдэг үү?
-Дотоодоосоо авч байгаа. Дотоодын үйлдвэрүүдтэй гэрээ хийгээд л авдаг. Монголд өнөөдөр хөөсөнцөр үйлдвэрлэдэг олон компани бий. Тиймээс хөөсөнцрөө ч дотоодын үйлдвэрүүдээсээ авдаг.
-Танайхтай ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өөр компани байдаг уу?
-Яг ийм бүтээгдэхүүнийг дэлхийн гуч гаруй оронд хэрэглэж байна. Монголдоо манайх анхдагч.
-Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл хэр хөгжсөн байдаг юм бэ?
-Монголын зах зээлд орж ирээд удаагүй байгаа боловч цаашдаа маш их ирээдүйтэй гэж бид харж байгаа. Учир нь хэрэгцээ, эрэлт их байна. Монголд энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь дан хөөсөнцөр учраас юм тогтоож болдоггүй, дулаан хадгалалт, дуу чимээ тусгаарлах чадвар муутай. Манай бүтээгдэхүүний хувьд өрөө хоорондын тасалгаа хийхээс эхлээд амины орон сууц хүртэл барьж болдог. Үйлдвэрлэлээ эхлэхээс өмнө бид зах зээлээ судалж, энэ бүтээгдэхүүний эрэлт хангалттай байна гэсэн дүн гарсан.
-“100 мянган айлын орон сууц хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээр барилгын салбар нэлээд эрчимтэй хөгжиж байна. Төр засгаас дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримтална гэж байсан. Яг танай үйлдвэр дээр жишээ нь энэ бодлого ажиглагдаж байна уу?
-Манай үйлдвэрийн хувьд ямар нэгэн дэмжлэг байхгүй. Компани өөрийнхөө нөөц бололцоогоор ажиллаж байна. Манай компани ирэх жилээс гэр хорооллын айлуудад зориулж хямд өртөгтэй нийтийн орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гэхдээ газрын асуудлыг төрийн дэмжлэгтэйгээр шийдвэл хямд орон сууц барих боломжтой.
-Технологио хаанаас оруулж ирсэн бэ?
-Хятадаас. Гуанжугийн үзэсгэлэнг үзэж, танилцаад оруулж ирсэн юм. Үндсэн технологи нь Герман гаралтай. Хүмүүсийн хэлж байгаагаар ийм хавтан Солонгост өнгөрсөн жил л үзэсгэлэнд тавигдаж байсан гэнэ. Манай үзэсгэлэнг үзэж яваа гадаадын хүмүүс их сонирхож байна. Нэг герман хүн энэ германых уу гэж асуусан. Монголд хийж байна гэж бодоогүй байх л даа.
-Монголд танай энэ бүтээгдэхүүний чанар стандартыг баталсан уу?
-Байгаа. Энэ бүтээгдэхүүн маань өөрөө олон улсын ISO 9001,14001 стандартад нийцсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Манай үйлдвэр бүрэн программчлагдсан. Бүтээгдэхүүний үйлдвэрлэх явцад ямар ч гар ажиллагаа ордоггүй. Тиймээс орц найрлагад өөрчлөлт орно гэсэн зүйл байхгүй. Машин өөрөө хэрэгцээт бүх зүйлээ стандартын дагуу татаж аваад зуурмагаа хийдэг.
П.Мөнхсүхийн утасны дугаарыг оруулж өгөөч. h_bsnyahoo.com хаягаар ха баө
П.Мөнхсүхийн утасны дугаарыг оруулж өгөөч. h_bsnyahoo.com хаягаар

“Барилга экспо-2012” нь угсралтын компани, барилгын материал үйлдвэрлэгчдийг танилцуулдаг ээлжит үзэсгэлэн. Ихэвчлэн импортоор бүтээгдэхүүн нийлүүлж буй компаниуд энэ удаагийн үзэсгэлэнд оролцжээ. Шинэ содон зүйлээр хомс санагдах энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын гэж онцолж буй “Ногоон газар” ХХК-ийн павилион л эрхгүй уялаа. Тус компани уг үзэсгэлэнд оролцож буй цөөн хэдэн үндэсний үйлдвэрлэгчийн нэг. Мөн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь ажил хөнгөвчилсөн, аюулгүй байдал хангасан гээд олон сайн талтай аж. Ингээд тус компанийн менежер П.Мөнхсүхтэй ярилцсан юм.
-Танай компанийн гол бүтээгдэхүүн болсон бетон хавтангийнхаа талаар танилцуулаач?-Полистерол бетон хавтан гэдэг нь цемент, хатуулаг элс, хөөсөнцөр хольж зуурмаг бэлтгээд өндөр даралтаар шахаж хэвэнд оруулсан бүтээгдэхүүн. Галд шатдаггүй, дуу чимээ тусгаарладаг, барилгынхаа дизайн, хийцэд тааруулаад зүсч болдог, өөртөө ховилтой учраас угсрахад хялбар, цоолж өрөмддөг зэрэг давуу талтай. Хавтангуудыг угсарсны дараа бага зэрэг зай гардаг. Тэр зайг нь нөхөөд шууд ханын цаас наах боломжтой юм.
- Ер нь хэчнээн хүн танай үйлдвэрт ажиллаж байна. Бүтээгдэхүүний гарц хэр байгаа вэ?
-Манайх өдөрт 120 ширхэг хавтан, 100 ширхэг блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Зуун хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани. Нийт 70-аад хүнийг ажлын байраар хангаж байгаа.
-Түүхий эдээ хаанаас авдаг юм бэ. Импортоор оруулж ирдэг үү?
-Дотоодоосоо авч байгаа. Дотоодын үйлдвэрүүдтэй гэрээ хийгээд л авдаг. Монголд өнөөдөр хөөсөнцөр үйлдвэрлэдэг олон компани бий. Тиймээс хөөсөнцрөө ч дотоодын үйлдвэрүүдээсээ авдаг.
-Танайхтай ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өөр компани байдаг уу?
-Яг ийм бүтээгдэхүүнийг дэлхийн гуч гаруй оронд хэрэглэж байна. Монголдоо манайх анхдагч.
-Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл хэр хөгжсөн байдаг юм бэ?
-Монголын зах зээлд орж ирээд удаагүй байгаа боловч цаашдаа маш их ирээдүйтэй гэж бид харж байгаа. Учир нь хэрэгцээ, эрэлт их байна. Монголд энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь дан хөөсөнцөр учраас юм тогтоож болдоггүй, дулаан хадгалалт, дуу чимээ тусгаарлах чадвар муутай. Манай бүтээгдэхүүний хувьд өрөө хоорондын тасалгаа хийхээс эхлээд амины орон сууц хүртэл барьж болдог. Үйлдвэрлэлээ эхлэхээс өмнө бид зах зээлээ судалж, энэ бүтээгдэхүүний эрэлт хангалттай байна гэсэн дүн гарсан.
-“100 мянган айлын орон сууц хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээр барилгын салбар нэлээд эрчимтэй хөгжиж байна. Төр засгаас дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримтална гэж байсан. Яг танай үйлдвэр дээр жишээ нь энэ бодлого ажиглагдаж байна уу?
-Манай үйлдвэрийн хувьд ямар нэгэн дэмжлэг байхгүй. Компани өөрийнхөө нөөц бололцоогоор ажиллаж байна. Манай компани ирэх жилээс гэр хорооллын айлуудад зориулж хямд өртөгтэй нийтийн орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гэхдээ газрын асуудлыг төрийн дэмжлэгтэйгээр шийдвэл хямд орон сууц барих боломжтой.
-Технологио хаанаас оруулж ирсэн бэ?
-Хятадаас. Гуанжугийн үзэсгэлэнг үзэж, танилцаад оруулж ирсэн юм. Үндсэн технологи нь Герман гаралтай. Хүмүүсийн хэлж байгаагаар ийм хавтан Солонгост өнгөрсөн жил л үзэсгэлэнд тавигдаж байсан гэнэ. Манай үзэсгэлэнг үзэж яваа гадаадын хүмүүс их сонирхож байна. Нэг герман хүн энэ германых уу гэж асуусан. Монголд хийж байна гэж бодоогүй байх л даа.
-Монголд танай энэ бүтээгдэхүүний чанар стандартыг баталсан уу?
-Байгаа. Энэ бүтээгдэхүүн маань өөрөө олон улсын ISO 9001,14001 стандартад нийцсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Манай үйлдвэр бүрэн программчлагдсан. Бүтээгдэхүүний үйлдвэрлэх явцад ямар ч гар ажиллагаа ордоггүй. Тиймээс орц найрлагад өөрчлөлт орно гэсэн зүйл байхгүй. Машин өөрөө хэрэгцээт бүх зүйлээ стандартын дагуу татаж аваад зуурмагаа хийдэг.
Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл
жагаа
Монголд анх нь ч юу л бол.Оазис стон,Сутайн Ач,Беоргас гээд компаниуд эн талаар бүр 2007оноос ажиллаж Монгол Улсын стандарт батлуулсан.Энэ үйлдвэрийн техник технологийг заавал хятадаас биш биднээс хямд авалдаа.Яг Герман аргачлалаар хийх технологи зарна.Бид энэ технологийн төлөө мөнгө төлсөн.Одоо та нар хужаа нарт өгөхөөр бидэнд өгөлдөө.LUCKY-888@GOGO.MN ХАЯГААР ХҮССЭН ХҮМҮҮС БИЧЭЭРЭЙ.
2012.11.11
2012.10.01
2012.10.01
2012.10.01