Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Олимпийн наадамд оролцож буй баг тамирчдын талаар ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүслээ

Олон нийтийн сүлжээгээр буудлагын спортын зарим тамирчид багш, дасгалжуулагчгүй олимпод оролцсон мэтээр ташаа мэдээлэл гарсанд доорх тодруулгыг хүргэж байна.

"Токио-2020" Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос улс бүрийн нийт эрх авсан тамирчдын 50 хувьд дасгалжуулагчийн квот олгосон журам гаргасан. Манай улсаас буудлагын спортын төрлөөр 4 тамирчин олимпийн наадамд оролцох эрх авсан тул дээрх журмын дагуу 2 дасгалжуулагч тамирчидтайгаа олимпод оролцох болсон.

БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг. Монголын буудлагын спортын холбооноос олимпийн наадамд явах багш дасгалжуулагч нараа сонгосон болно.

Иймд хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн илэрхийлэл олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдын талаар ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье.

"ТОКИО-2020" МОНГОЛЫН БАГИЙН ШТАБ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан