Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Дадал сумын Ус цаг уурын өртөөний ажилтай танилцаж зарим асуудлыг шийдвэрлэлээ

Жаран жилийн түүхтэй тус өртөөний хувьд 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Орон нутгийн уур амьсгалын горимыг тогтоох, үндэсний болон олон улсын цаг уурын хэрэгцээнд мэдээллийг шуурхай дамжуулж цаг агаарын урьдчилсан мэдээллээр олон нийтийг хангах үүргээ амжилттай биелүүлэн салбарын хэмжээнд Улсад 2 удаа, аймагтаа 20 гаруй удаа тэргүүлсэн бүтээлч, ажилсаг хамт олон гэдгийг салбарын сайд онцлоод нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлууд, цаашдыг хийж хэрэгжүүлэх ажлуудтай танилцсан юм.

Өртөөний дарга О.Балжмаа үүрэгт ажлаа 2005 онд хүлээн авснаас хойш тус байгууллагыг зорин ирж, ажил байдалтай танилцаж байгаа хоёрдох салбарын сайд нь Н.Уртнасан гэдгийг онцлоод салбарынхаа анхан шатны нэгжийн ажил байдалтай танилцаж байгаад чин сэтгэлээсээ талархаж, хамт олноороо баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Төсөв санхүү тавигдаагүй, хүрэлцээгүй гэж зүгээр суулгүй өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглан завсар, үйлчилгээгээ явуулж байгаагаа дурдав.

Өртөөний барилгыг Дадал сумын дархнууд 1958 онд суурийг нь тавьж, 1959 онд 2 өөрөө дүнзэн байшинг хүлээлгэн өгсөн байдаг. Дадал өртөөний одоогийн барилга 1989 онд баригдаж  2014 онд их засварт орсон. Үүнээс хойш урсгал засвар ороогүй, өөрсдийн нөөц боломжоороо нэг өрөөгөө тохижуулаад байгаагаа танилцуулсан юм.

Хөдөлмөрч, сэтгэл зүтгэлтэй хамт олонд салбарын сайд талархалтай байгаагаа илэрхийлээд ирэх оны төсөвт барилгын засварын зардлыг тусгах асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Өдөр тутмын шинжилгээ судалгааны ажилдаа унаагүй байгаа байдлыг харгалзан нэг мотоцикл олгохоор тогтов.

Мөн түүхт ойн хүрээнд тус өртөөнд амжилт бүтээл арвин 17 жил ажиллаж байгаа Очирхуягийн Бурмаагийн ус, цаг уурын байгууллагад оруулж буй хувь нэмрийг үнэлж Байгаль орчин аялал жуулчлалын яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнахаар болсон нь өртөөний хамт олныг давхар баярлуулав. Ахмад ажилтан Ц.Цэцэгмаад хүндэтгэл үзүүлэх, талархал, мэндчилгээ илгээхээ салбарын сайд хэлээд бүх ажилтан албан хаагчдадаа цаашдын ажилд өндөр амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан