Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сараас архины үнэ 7500 төгрөгөөр нэмэгдэнэ

Төсвийн орлого 1.2 тэрбум төгрөгөөр тасарсан. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан нь манай улсын төсвийг ийнхүү хүндхэн байдалд оруулсан. Нэгэнт л уул уурхайн салбарынханд найдах хэрэггүй болсон учир Архины онцгой албан татварыг нэмэхээр болсон. Ингэхдээ дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж байсныг 25 хүртэл болон 25-40 хүртэл, 40 ба түүнээс дээш хатуулагтай болгож, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна. Онцгой албан татварын хувь хэмжээг ингэж нэмснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Манай улсад архины тусгай зөвшөөрөлтэй 91 аж ахуй нэгж байдаг бөгөөд онцгой албан татварын орлогын дийлэнх буюу 90 гаруй хувийг эдгээр байгууллага бүрдүүлдэг юм байна.
Үүнийг ирэх сарын нэгнээс мөрдөж эхлэх юм байна. Ингэснээр улсын төсвийн орлого 21.7 тэрбумаар нэмэгдэх аж.

П.Ариун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан