Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, гаргасан шийдвэр /2021.07.16/
Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүллээ. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.
Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Тус боомтод маргаашаас буюу долдугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна.