Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороотой хамтарсан цахим хурал боллоо

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороотой хамтран КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудлаарх цахим хурлыг зохион байгууллаа. Энэ удаагийн цахим хурал нь КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээнд гарсан ололт амжилт, ахиц дэвшил, халдварын тархвар зүй, вакцинжуулалт, вакцины дараах дархлаа тогтоцын байдал зэрэг асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилготой байлаа.
Уг хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн удирдлага, нөгөө талаас БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон Бээжингийн Дитан эмнэлгийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Монгол Улс дахь КОВИД-19 халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ сэдвээр, Бээжингийн Дитан эмнэлгийн Дэд ерөнхийлөгч Др.Жиан Ронгмен КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудлууд сэдвээр, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр хариуцсан Дэд профессор Др.Ву Дан КОВИД-19 вакцины дараах дархлаа тогтоц, практик асуудлууд сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Хурлын явцад хуралд оролцогчид илтгэл презентацитай холбоотой болон өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт өрнөлөө. Цаашид хоёр улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой саналуудыг дэвшүүлснээр уулзалт амжилттай болж өндөрлөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан