1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музей хамтран “ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.
Үг үзэсгэлэнд 1911 оны Үндэсний эрх чөлөө, 1921 оны Үндэсний ардчилсан, 1990 оны Ардчилсан хувьсгалуудын үнэ цэн, залгамж холбоог илэрхийлэх 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлс, 60 гаруй архивын баримт материал, баримтат кино, гэрэл зургийг судалгааны ач холбогдол зэргийг харгалзан дэлгэн үзүүлж байна. Үүнд, Богд хааны мутрын тэмдэг, Монголын хувьсгалчид Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог, Монгол Ардын намын тамга, 1913 оны “Улсын эрх” олон улсын төр эрхийн орчуулгын бүтээл, 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд, Улсын сүлд, далбаа зэрэг залгамж холбоог илэрхийлсэн олон сонирхолтой үзмэр, архивын баримт, баримтат кино, гэрэл зураг багтжээ.
Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тус үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд үзэсгэлэн өнөөдрөөс 8 дугаар сарын 1-н хүртэл нээлттэй байх аж.
Ташрамд дуулгахад, Монголын Үндэсний музей наадмын амралтын өдрүүдээр ч 09:00-17:00 цагт хүртэл ажиллана.