Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УУР АМЬСГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРЛААР ХОЁР АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

  1. Засгийн газрын 2019 оны 407 тоот тогтоолоор батлагдсан “Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах,

2. Уур амьсгалын үндэсний хорооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав.

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц”-ын Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд баталсан. Уг хэлэлцээрийн дагуу гишүүн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсний дагуу Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ийг 2019 оны 407 дугаар тогтоолоор баталсан байдаг.  Энэ нь 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг эрчим хүч, зам тээвэр, барилга, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хог хаягдлын салбаруудад 22.7 хувиар бууруулах хэмээн тусгасан . Уг зорилтод хүрэхийн тулд холбогдох салбаруудын түвшинд авах арга хэмжээнүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо.

Төлөвлөгөөг боловсруулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам холбогдох яамд, агентлагууд болон дотоод, гадаадын зөвлөх багийн бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн зохион байгуулж, Монгол Улсын “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хууль, Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ыг баримтлан боловсруулсан байна. Уг төлөвлөгөөнд эрхзүй, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох үндсэн 3 бүлэг, нийт 72  арга хэмжээг тусгажээ.

Тухайн арга хэмжээнүүд нь үндэсний болон салбарын бодлогын баримт бичгүүдтэй нягт уялдсан бөгөөд тэдгээрийн суурь түвшин, зорилтот үр дүнгийн нарийвчилсан тооцооллыг хийхдээ олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хороо (IPCC)-ны хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох арга зүйг ашиглан боловсруулсан. Энэхүү төлөвлөгөө нь 2021-2025 оны хооронд 5 жилийн хугацаатай хэрэгжинэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан