Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМДЕГ:4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор хүлээгдэж байна

Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээг батлах тухай Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдөр батлагдан гарсан. Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу санхүүжүүлэх ажлыг ЭМДЕГ-аас хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ (КОВИД-19)-ийн эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийг хянасны үндсэн дээр санхүүжилтийг олгодог. 3 сарын 1-нээс 5 сарын 10 хүртэлх хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн 38 эрүүл мэндийн байгууллагад 4,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо. 4,2 тэрбум төгрөг буюу 91,3 хувь нь 8 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хувиарлагдсан. Өнөөдрийн байдлаар 5 сарын 11-нээс 6 сарын 15-ны хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гүйцэтгэлийн нэхэмжлэлээ ирүүлсэн тохиолдолд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор хүлээгдэж байна.

Иймд дархлаажуулалт хийсэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд invoice@emd.gov.mn хаягаар гүйцэтгэлийн нэхэмжлэл болон санхүүгийн анхан шатны баримтаа цаг тухайд нь ирүүлж, санхүүжилтээ авч байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан