Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх даваа гарагаас буюу 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Энэ сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна.

Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан юм гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан