Сүүлийн 24 цагт 11765 хүнд шинжилгээ хийхэд 2231 шинэ тохиолдол бүртгэж, нийт халдвар авсан хүний тоо улсын хэмжээнд 98050 боллоо. Дотоодын халдвар 2223 илэрсэн ба 1289 нь Улаанбаатарт, 934 нь орон нутагт илэрчээ.
55-83 насны 12 иргэн халдварын хүнд хэлбэрийн оноштойгоор нас барлаа. Мөн үндсэн өвчний шалтгаанаар 41, 43 настай хоёр иргэн нас баржээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 585 хүн эдгэрч, гэрийн хяналтаас 301 хүн эдгэрчээ. Нийт 64354 хүн бүрэн эдгэрч, нийгмийн амьдралд оржээ. Өнөөдрийн байдлаар 12415 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнд:
- Хөнгөн 7967
- Хүндэвтэр 3087
- Хүнд 1140
- Маш хүнд 221 өвчтөн байна.
Улаанбаатар хотод 41 эмнэлэгт халдвар авсан иргэдийг эмчилж буй бол хөдөө орон нутагт аймаг тус бүрд 1-3 эмнэлэг иргэдийг хүлээн авч, эмчилж байна. Өнөөдрийн байдлаар хөнгөн хэлбэрийн оноштойгоор өрхийн эмчийн хяналтад гэртээ 20795 хүн эмчлүүлж байна. Эмнэлэг болон гэрийн хяналтад нийтдээ 33210 хүн эмчлүүлж байна.