Сүүлийн 24 цагт нийт 12865 хүнд шинжилгээ хийхэд 2635 хүнээс халдвар илэрчээ. Нийт батлагдсан тохиолдол 91151 боллоо. 1877 тохиолдол нийслэлд, 758 нь орон нутагт байна. Шинжилгээ өгсөн 5 хүн тутмын нэг нь халдвартай байна.
Насны бүлгээр нь харвал 30-40 насныхан зонхилж байна. Иймд онцын шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай. Халдварт өвчний нууц үе 4-5 хоног үргэлжилдэг. Иймд өнөөдөр ойрын хавьтал боллоо гээд маргааш шинжилгээ өгөх нь төдийлөн ач холбогдолгүй. Нэн түрүүнд өөрийгөө тусгаарлаарай.
Мөн сүүлийн 24 цагт 35-аас 85 насны 14 иргэн нас баржээ. Эдгээр иргэд 8-25 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
Өчигдөр улсын хэмжээнд 9313 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Та ойрын хавьтал болсон бол сандрах хэрэггүй. 119 дугаарын утсанд залган, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай.