Монголын чөлөөт бөхөд өнөөдөр нэгэн баяртай үйл явдал тохиолоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар олон арван шавь бэлдсэн, Оросоогийн Мөнхбат гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаав. Тэрбээр Монголын чөлөөт бөхөөс 16 дахь гавьяат дасгалжуулагч болж байна. О.Мөнхбат Болгар улсад чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгсч, Спорт сургалтын төв, “Шонхор”, “Есөн туг” клуб, ҮБТДС, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан.
Олондоо “Хар Мөөеө” хэмээн хүндлэгдсэн түүний шавь нараас ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат тамирчин Б.Гантогтох, А.Сүхбат, ОУХМ Т.Мөнхбаяр, М.Баярсайхан, Н.Баярмагнай, Б.Баттогтох, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ж.Намжилдорж, Ч.Чулуунбаатар, улсын начин Ц.Баянмөнх, Ц.Цэрэнхүү, спортын мастер Ц.Гантулга, Р.Ганболд, Г.Чадраабал, Г.Болдбаатар тэргүүтэй олон шилдэг тамирчин төрөн гарсан юм. Танд Монголын чөлөөт бөхийн холбооноос халуун баяр хүргэе.