Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Голомтын төгөл” аяны хүрээнд 247 гацуур мод тарилаа

Голомт банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хуурай газрын эко системийг хамгаалах зорилтод тулгуурлан “Голомтын төгөл” мод тарих аяныг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяндГоломт банкны бүх салбар нэгж, тооцооны төвийн ажилтан, албан хаагчид оролцож, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний соёл амралтын хүрээлэнд 247 ширхэг гацуур мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ.

2021.05.27-оос 2021.06.05-ны өдрүүдэд үргэлжилсэн мод тарих энэхүү арга хэмжээнд Голомт банкны 740 гаруй ажилтнаас гадна Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн шилдэг оюутан залуусын төлөөлөл оролцсон юм.“Нэг өдрийн амралтаа нэг насны буянаар сольж, Голомтын төглийг бүтээцгээе” уриатай тус аянаар дамжуулан банкны нийт ажилтнууд болон залуусын оролцоог идэвхжүүлж, тогтвортой санхүүжилтэд оруулах тэдний хувь нэмрийг нэмэгдүүлснээр Монголын анхны гацуур модон төглийг байгуулж, жил бүрмод нэмж таринтөглөө баяжуулахыг зорьж байна. Гацуур мод нь хүйтэнд тэсвэртэй, ургац сайтай, жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг шилмүүст ургамал юм. Мөн өвөрмөц, тааламжтай үнэр ялгаруулан аажмаар ургадаг ч бат бөх үндэснийхээ ачаар 20-60 метр хүртэл өндөр ургаж, 150 жил насалдаг онцлогтой.

Мод тарих нь мэдээж чухал боловч тарьж суулгасан модоо арчилж ургуулах, нөхөн сэргээхэд анхаарах нь ч ихээхэн ач холбогдолтой билээ. Иймд Голомт банкны хамт олон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн мэргэжлийн баг, ажилтнуудтай хамтран модыг стандартын дагуу зөв тарих арга техникт суралцан тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах тухай заавар зөвлөмжийг авч, байгаль орчноо хайрлан хамгаалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцлоо.Өнгөрсөн жилийн хувьд Голомт банкны ажилтнууд 250 ширхэг мод тарьж ургуулсан бол ийнхүү хоёр жилийн хугацаанд нийт 500 орчим гацуур мод тарин эх дэлхийн эрүүл мэндийн төлөөхувь нэмрээ оруулаад байна.

Голомт банкнаас байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч эм болсон моддоо хайрлан хамгаалж, энгийн хэрнээ үнэлж баршгүй өв хөрөнгө болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв арчлан ургуулахыг уриалж байна.

 

 

 

 

 

Хамгийн их уншсан