Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ууганбаяр:12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах шийдвэр одоогоор гараагүй байна  

ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.

“ЭЕШ өгөх гэж буй 17 настай хүүхдүүдийг заавал дархлаажуулалтад хамруулна гэсэн ойлголтоой зарим иргэн байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Ямар нэг байдлаар ийм шаардлага, шахалт үзүүлээгүй” хэмээсэн. Эрүүл мэндийн яамны зүгээс мөн энэ асуудлыг хөндөж тавиагүй. 17 настай хүүхдүүд дархлаажуулалтад одоогоор хамрагдахгүй байгаа. 18 настай хүүхдүүдийг насанд хүрсэн тул дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Хүүхдүүдийг албадан дархлаажуулалтад хамруулсан зүйл байхгүй.

Иргэд 16,17 настай хүүхдүүддээ вакцин хийлгэх үү гэж маш их асууж байна. Бид тодорхой судалгаануудыг хийж байна. Зарим улс 12 наснаас дээш хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Судалгааны үр дүнгүүдийн талаар тодорхой мэдээллийг авч, судалж байна. Тиймээс 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах шийдвэр одоогоор гараагүй байна” хэмээлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан