УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогт зарцуулах нэг тэрбум төгрөгөөсөө тойргийнхоо хоршоолол байгуулсан малчдад бага оврын трактор өглөө. Тэрээр, өмнө нь Хөвсгөл аймгийн сум бүрт бага оврын трактор таван ширхэг, сүү боловсруулах тоног төхөөрөмж гардуулж байсан юм. Тэгвэл энэ удаад, бүлэг хоршоолол болж нэгдсэн малчдад хадлан тэжээл, газар тариаланд ашиглах БНХАУ-д үйлдвэрлэсэн 250 морины хүчин чадалтай бага оврын тракторыг дагалдах хэрэгслийнх нь хамт өгсөн юм. Хадлан хадах тоног төхөөрөмжийн хувьд Монгол эрдэмтдийн бүтээл аж. Нийт 30 трактор өгөхөөс өнөөдөр 17-г нь хүлээлгэн өгсөн юм. Трактор авч байгаа малчны бүлэг хоршооллын хувьд араваас доошгүй айл, өрх хамрагдсан байгаа аж.
Трактор өгснөөр малчид нэмэлт орлого олох боломжтой болно
-Нийт 30 трактор өгөхөөс 17-г нь өнөөдөр өгч байна. Энэ тракторын үндсэн үнэ нь зургаан сая гаруй төгрөгийн өртөгтэй юм. Үүнээс дөрвөн сая төгрөгийг нь УИХ-ын гишүүний тойрогтоо зарцуулах багцын нэг тэрбум төгрөгөөс төлж байгаа юм. Үлдсэн 2,5 сая төгрөгийг тухайн хоршооны малчин өрхүүд таван жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр авч байгаа юм. Ингэснээр малчид маань дан ганц мал аж ахуйгаас гадна, газар тариалан эрхэлж нэмэлт орлого олох боломж бүрдэж байгаа гэж хувьдаа үзэж байна.
-Мөн ган зунд болохоор Улаанбаатар хотоос өвс тэжээл зөөх биш. Өөрсдөө бүлэг хоршоогоороо хадлан тэжээлээ бэлтгээд авбал эдийн засгийн хувьд хэмнэлттэй болох байх?
-Тэгэхгүй яахав. Цаг уурын эрсдэлтэй нөхцөл бий болж байгаа өнөө үед хадлан тэжээлийг нь сайн бэлдүүлэх зорилгоор бүх л тоног төхөөрөмжтэй нь хамт өгч байгаа юм.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд яг ийм бага оврын трактор өгч байна. Үүнээс юугаараа ялгаатай юм бэ?
-Үнийн хувьд өндөр. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд өгч байгаа тракторууд нь таван сая төгрөгийн үнэтэй юм билээ. Энэ тракторын хувьд зургаан сая төгрөгийн үнэтэй. Яагаад үнэтэй байна вэ гэхээр, дан ганц хадлан хадахад хэрэглэх биш, газар тариаланд хосолж хэрэглэдэгээрээ онцлогтой.
-Өмнө нь бас БНХАУ-д үйлдвэрлэсэн бага оврын трактор өгч байсан. Тэгэхээр трактор өгсөн үр шим нь гарч байна уу?
-Үр дүн гарч байна. Хадлан тэжээлээ бүрэн хангаад малын хорогдолгүй онд оруулсан байсан. Тиймээс энэ ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
Малчид хадлангаа аваад дуусч байна
-Сайхан намаржиж байна уу. Танай нутаг сайхан намар болж байна уу?
-Малчид өвлийн бэлтгэл хэр базааж байна. Хадлан тэжээлээ зэхчихсэн үү?
-Өвлийн бэлтгэлээ сайн базааж байгаа. Хадлангаа аваад бараг л дуусч байна.
-Танай нутаг газар тариалан нэлээд эрхэлдэг. Газар тариалангийн ажил ямар байгаа бол?
-Төмс хүнсний ногоо тарьдаг хүмүүс ургацынхаа үр шимийг хүртээд эхэлсэн шүү дээ. Харин тариа, буудайны хувьд одоо л хурааж эхэлж байна.
-Таны хувьд энэ тракторыг бүлэг хоршоо байгуулж авав уу?
-Би сумандаа өвсний понд бэлтгэдэг юм. Тэр дагуу сумынхаа өвсний пондыг бэлтгэх зорилгоор бага оврын трактор өгөөч гэж хүсэлт гаргасан. Үүний дагуу энэ тракторыг өгч байгаад баяртай байна.
Сайхан трактор өгсөнд баяртай байна
-Сайхан намар болж байна. Газрын гарц сайн гарсан. Хур элбэгтэй байсан болохоор газрын гарц сайн байлаа. Тэр хэрээрээ малчид малынхаа өвч тэжээлийг сайн базаасан.
-Тракторыг бүлэг хоршоо байгуулсан айл өрхүүдэд өгч байгаа гэсэн. Танай бүлэгт хэчнээн айл нэгдэв?
-Манай бүлэгт зургаан айлын ам бүл нэгдсэн.
-Трактороо аваачиж өвсөө хадах уу?
-Ерөнхийдөө малчид маань өвсөө аваад дуусчихсан. Одоо очиж байтал хадлангийн ажил дуусах байх. Тиймээс очиж, өвөлжөө хороогоо засч янзлах ажилд л зүтгэнэ дээ. Тэгээд ирэх хавараас газар тариалан, төмс хүнсний ногоо тарих ажилд ашиглана. За тэгээд, малчдад ажил мундахгүй дээ. Тэгээд ийм сайхан трактор өгсөнд малчид бид үнэхээр баяртай байна.