Манай улсын эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар төр, засгаас анхаарч, олон чухал хууль, тогтоомжийг батлан хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход дорвитой алхам хийж ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас хариуцаж иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдсэн билээ.
Ямар боломжууд бүрдсэн талаар ЭМДЕГ-аас иргэд, даатгуулагчдаас нийтлэг ирдэг асуултын дагуу бэлтгэн хүргэдэг “Нэг сэдэв-Нэг тайлбар” цувралыг хүргэж байна.
-ЭМД-аар урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?
-2018 оноос эхлэн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг болсон. Та зөвхөн өвдсөн үедээ эмнэлэгт хандаж амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх боломж бий. Үүний тулд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт тогтмол хамрагдаж байгаарай.
-Компьютер томографи оношилгоо хийлгэхэд ЭМД-аас ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?
-MRI оношилгоо хийлгэхэд даатгуулагч танд ЭМД-ын сангаас ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?
-Хувийн хэвшлийн эмнэлэгт шүдээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг үү?
-Та эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас авч хийлгэсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой юу?
Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээт эмнэлгүүдийн талаарх мэдээллийг та дараах холбоосоор орж аваарай.