Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+16°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Иран яагаад Ц.Элбэгдоржид цөмийн байгууламжаа үзүүлэв

Ираны Засаг захиргаа Натанзе дахь уран баяжуулах үйлдвэрээ ганцхан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид үзүүллээ хэмээн гадаадын хэвлэлүүд бичжээ. Ираны нийслэлд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцсон олон орны тэргүүнүүдээс Иран цөмийн байгууламжаа  ганцхан Монголын төрийн тэргүүнд л үзүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг ийн татаж байна. Ираны төрийн мэдлийн телевизээр Монгол Улсын ерөнхийлөгч цөмийн байгууламжийн уран баяжуулах төхөөргүүдтэй танилцаж яваа сурвалжлагыг дамжуулахдаа “Монголын ерөнхийлөгчийн үзэж танилцах зүйлд ямар ч хязгаар тавиагүй, тэр цөмийн байгууламжийн аль ч хэсэгт очиж юу ч үзэж болох юм” гэсэн  байна.

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би цөмийн технологийг эрчим хүчний үйлдвэрлэл, хорт хавдрыг эмчлэх изотоп бэлтгэх зориулалтаар ашиглаж байгааг үзлээ” гэсэн байна.

Яг үүтэй зэрэгцээд Олон улсын цөмийн энергийн агентлаг-МАГАТЭ Ираны цөмийн хөтөлбөрийн мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлэл гарч байна. Энэ ажлын хэсэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан хоригийн биелэлтэд хяналт тавих юм байна. Хамгийн гол нь “Бид уран баяжуулах ажлыг зөвхөн энхийн зориулалтаар хийж байгаа” гэсэн Ираны тайлбар үнэн эсэхийг үзнэ.

Гэхдээ Иран цөмийн байгууламждаа гадаадын, тэр дундаа олон улсын цөмийн агентлаг-МАГАТЭ-гийн шинжээчдийг тэр бүрий оруулахгүй өнөө хүрсэн. Нэг удаа сэтгүүлчдийг оруулж байсан боловч гадаад орны төрийн тэргүүнийг оруулж байсан нь үгүй.

АНУ тэргүүтэй барууны орнууд, НҮБ Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зориулалтаар уран баяжуулж байна хэмээн хардаж байгаа юм.
Ийн нэг тал нь энхийн зориулалттай гээд, нөгөө тал нь цөмийн зэвсэг бүтээж байна хэмээн зөрөлдөж байгаа болохоор Олон улсын цөмийн агентлаг-МАГАТЭ, Ираны хооронд хэлэлцээр эхэлсэн ч Австрийн нийслэл Венад болж байсан хэлэлцээрт ямар ч ахиц гаралгүй зогсоход хүрээд байгаа юм.
Яг ийм үед Ираны нийслэл Тегеранд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалт болж орон орны удирдагчид цугларахад Иран цөмийн байгууламжаа ийн ганцхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үзүүлсэн нь энэ.

“Яагаад ганцхан Монголын ерөнхийлөгчид гэж” гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирж байна. Ирантай манайхаас ч илүү ойр дотно түнш орнууд, арабын орнууд байна.

Манай ерөнхийлөгчийн хэлсэн тэр “Би цөмийн технологийг эрчим хүчний үйлдвэрлэл, хорт хавдрыг эмчлэх изотоп бэлтгэх зориулалтаар ашиглаж байгааг үзлээ” гэдэг үг чухал байв уу. 1990 оноос хойш АНУ-тай үй зайгүй түншилж байгаа Монголын ерөнхийлөгчөөр энэ үгийг хэлүүлж АНУ-д дайв уу. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө ямагт хэлдэг тэр үгийг хөндлөнгийн нэгнээр батлуулах гэсэн хэрэг үү.
Эсвэл хоёр ч байгууламжид уран баяжуулж байгаа Исламын бүгд найрамдах улсад цаашдаа ураны хэрэгцээ их байгаагаас сүүлийн жилүүдэд ураны нөөц ихтэй хэмээн дэлхий дахинд зард гараад байгаа Монгол улс чухал байв уу.
Яахав дээд хэмжээний уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Иранд албан ёсны айлчлал хийж харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр чухал чухал яриа хэлэлцээ хийсэн. Монгол улс Ирантай бүүр эртний түншлэлтэй,  манай соёлын олон дурсгал тэнд хадгалагдаж байгаа гээд дотносох олон шалтгаан бий нь бол бий.

Гэхдээ энэ нь барууны орнууд, олон улсын хамтын нийгэмлэгийн хардлага төрүүлээд байгаа цөмийн байгууламжаа дэлгэн үзүүлэх гол шалтаг биш байлтай. Манай улс ЗХУ-тай 80, 90 жил түншилж дүү нь гэгдээд л явсан. Тэр үеийн ЗХУ-ын цөмийн байгууламжууд, үйлдвэрт нь нэг зочлоод байдаггүй л байсан.
Юутай ч дэлхий нийтийн хардлага төрүүлээд байгаа Ираны цөмийн байгууламжид Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж орж үзэж танилцаж. Иранч энэ байгууламжийн аль чя хэсэгт очиж юу ч үзэж болно гэснийг гадаадын хэвлэлүүд онцолж байна.

0 Сэтгэгдэл
Njrjd842ufshbcs
AJroau itwhxkicyrey, [url=http://vhzcjlqccawa.com/]vhzcjlqccawa[/url], [link=http://rcvrgyqukzej.com/]rcvrgyqukzej[/link], http://xfjsztlqalck.com/
dooroos n deesh unshaarai
1 chirguul n 70n tonn baidag geed bodood uz.tegeed ter nuursnii 45 n noiton nuusr 10 n haygdal. teheer undsendee 55 haygdal garch bna. ene tuhai law medku l bh. tsumiin stantsiig hortoi l geed bdag yawtsuu uhaana odoonoos halsan deeer. yag unendee ta bidnii uushgiig ene utaa nuurs geh zereg chine aimr horduulj bgaa.. tegeed odoo ali n hortoi bna. tsumiin statsaas haygdal gardgu. harin osol awaar garsan nuhtsuld mash ayultai. tiimes bariwal eniig hotoos zaiduu hun baga suurshdag gazar barih heregtei. za suuld n 1 ym helehed ter tsumiin haygdal mongold bulshilna genu? hahaha ter bol hezeee ch butkui. yagaad gewel bid hileere zuwhun oros china gesen 2hon tom gurentei hileldeg. naad 2 tom oron chine tsumiin haygdaliig nutag deeguure yawuulna gej bodoj bnu? hezeee ch yawuulku. tiim bolhoor bid tsumiin haygdal bulshilna ntr gej bodoh hereg bhku.
mongold tsumiin tsahilgaan stants barigdaasa. tegwel bid utaa amisgalahku tognii mungu barag l tuluhku. ger horoolold baidag ailuud tsahilgaanaar halaaltaa hiij boloh bolhoor utaa bagasna nuurs tulej yadarku. yur n durdiad baiwal mash olon dawuu taltai. tegtel ene zarim medleggu humuus hor honooltoi gej bodood buruu uhuulga hiiged bdag. Bi elbegdorjiig zuw ymaa hiij bga gej bodoj bna. HERWEE TA NAR MONGOLIIG HUGJUULII UTAA TOOS SHOROOGU TSEWERHEN HOTOD AMIDARII L GEJ BODOJ BAIWAL TSUMIIN TSAH STANTS BARIHIIG DEMJIH HEREGTEI. naa chine ymr ch ayulgu. zuwhun osol garsan uyd l ayultai tehdee ter ayul n mash ih. HAMGIIN gol n mongold barih TSUMIIN STANTSIIG suuliin uyiin argaar olon ulstai hamtarch barih heregtei. harin uuniig mongol hun ajilluulah yostoi tiimdee ch odoo ene chigleleer mergejilten olniig beltgej bgaa. TA nar naad nuursee tuleed l baina gej bodoj bnu? gui l bhku yu. 4-r tsahilgaan stantsiig udurt heden tonn nuurs tuldeg gej bodjiin? udurt 60-bogoonii chirguul, oiroltsoog
нэг л далд бодол байгаа даа
манай хүнийг гэнэн болохоор нь оруулцан юм биш үү
Хамгийн их уншсан