Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
"Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтыг эхлүүллээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн Хөгжлийг Дэмжих Боловсрол Сан хамтран Английн “Варки” сангаас жил бүр зохион байгуулдаг "Дэлхийн шилдэг багш" уралдаанд монгол багш, оюутнуудаа оролцуулах, тэдний ур чадварыг үнэлэх, алдаршуулах зорилгоор "Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтыг эхлүүллээ.

"Дэлхийн шилдэг багш" шагнал нь багшийг хүндэтгэх, урамшуулах, нэр хүндийг өсгөн алдаршуулж, тэдний хийж буй бүтээлч ажил, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, чадварлаг боловсон хүчнүүдэд багшийн мэргэжил эзэмших урам зориг өгөх зорилготой. Дэлхий дахинаа шалгарсан шилдэг багшийг 1 сая ам.доллараар, мөн үе тэнгийнхэн дундаа сурлагаар тэргүүлсэн, цаашлаад нийгэмдээ бодит үр нөлөө үзүүлсэн онцгой шилдэг оюутныг 50,000 ам.доллараар тус тус шагнадаг дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгаруулалт юм.

“Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтыг Английн “Варки” сан 7 жилийн турш зохион байгуулж байна. Жилээс жилд оролцогч орон, багшийн тоо нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд 140 орны 12,000 гаруй багш шалгаруулалтад оролцжээ.

"Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтын нэгдүгээр шатанд шилдэг 50 багш, 50 оюутан, хоёрдугаар шатанд шилдэг 10 багш, 10 оюутныг шалгаруулж эцэст нь "Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” тодорно. Үндэсний шилдэг 10 багш, 10 оюутан дэлхийн шалгаруулалтад өрсөлдөх юм.

Шилдэг багшийн шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуульд одоо ажиллаж байгаа, долоо хоногт 19-өөс багагүй цаг хичээл заадаг багш хамрагдах боломжтой. Харин шилдэг оюутны шалгаруулалтад 16-аас дээш насны их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан хамрагдах боломжтой. Мөн дээд боловсролын эчнээ болон зайн /онлайн/ сургалтын оюутнууд хамрагдаж болно.

Шалгаруулалтад оролцохыг хүссэн багш, оюутнууд www.teacherprize.mn сайтаар зочилж, "Өргөдөл" хэсэгт хандан бүртгүүлээрэй. Мөн тус сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан