Сүүлийн хоногт 9,023 хүний сорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 50,099 болж байна. Мөн хугацаанд 865 хүн эдгэрсэн бол зургаан хүн нас баржээ.
Нас барсан хүмүүсийн тухайд 48-80 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын 80 гаруй хувь буюу 43,586 хүн эдгэрээд байгаа бол 227 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байна.
575 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд
- 492 нь Улаанбаатар хотод
- 78 нь орон нутагт бүртгэгдлээ.
Халдварын улмаас 3,845 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 1,899
- Хүндэвтэр - 1,359
- Хүнд - 497
- Маш хүнд - 99 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,411 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.