Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батчимэг:Иргэнээр авахуулсан эм, тарианы мөнгийг тухайн эмнэлэг буцааж өгөх ёстой

Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар төр, засгаас анхаарч олон чухал хууль, тогтоомжийг батлан хэрэгжүүлж буй.

Тухайлбал, өнгөрсөн жилийн наймдугаар сард Эрүүл мэндийн багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалттай нэгтгэн ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор баталсан билээ. Тус хуулийн шинэчлэлт, ЭМД-ын сангаас зардлыг хариуцах эмчилгээ, үйлчилгээнүүдийн талаар ЭМДЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэгээс зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

-3 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлэн ажиллаж байгаа 03 дугаар тогтоолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөр, эрүүл мэндийн даатгалын сан болон иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн. Ингэхдээ иргэдийг бухимдуулдаг албан бус төлбөрийн асуудлыг цэгцлэх, өндөр өртөгтэй мэс заслуудыг үндсэн оноштой нь нэгтгэх, давхацсан шаардлагагүй оношилгоо, шинжилгээг бууруулах гэх мэтээр үндсэн долоон зорилтын хүрээнд 03 дугаар тогтоолынхоо асуудлыг шинэчилж гаргаж ирсэн байгаа.  

Хуучин сар бүр 55 мянга, улиралд 165 мянган төгрөгөөр оношилгоо, шинжилгээ хийлгээд илүү гарсан төлбөрийг иргэн өөрөө төлдөг байсныг болиулж хязгааргүй болгосон. Мөн өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ялгаж салгаж өгсөн. Жишээлбэл, MRI, компьютер, сити зэргийг салгаж төлбөрийнх нь 70 хувийг даатгалаас, үлдсэн 30 хувийг нь тухайн иргэн өөрөө төлөх зохицуулалт хийсэн байгаа. MRI оношилгоо гэхэд өөрөө 350 мянган төгрөгийн өртөгтэй. Үүний 30 хувь буюу 105 мянгыг нь л иргэн төлнө. Компьютер оношилгооны хувьд 120 мянган төгрөгийн өртөгтэй байдаг. Үүний 36 мянгыг нь иргэн төлөх юм. Мөн 68 мянган төгрөгийн дурангийн оношилгоо хийлгэхдээ тухайн даатгуулагч 18 мянган төгрөгийг нь төлөх жишээтэй. 

-Хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцдаг болсон байх аа?

-Тийм ээ. Бүх төрлийн хорт хавдрын эмийн эмчилгээ болон мэс засал, хавдрын дараах хими, химийн бай эмчилгээ, амбулаторийн хяналт, хими, туяаны өдрийн эмчилгээ,  хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдар түүнтэй холбоотой бүх төрлийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцдаг болсон.

Ер нь бол даатгалын үндэсний зөвлөлөөс гарч байгаа аливаа тусламж үйлчилгээг санхүүжүүлж, зохицуулж буй бодлого Эрүүл мэндийн сайдын баталсан журамтай нягт уялдаж явдаг. Энэ дагуу өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг зохицуулсан Эрүүл мэндийн сайдын тушаалтай уялдуулаад оношийг нь оновчтой тодорхойлоод дээрээс нь өдрийн эмчилгээний түүхийг зөвхөн төрийн эмнэлэг дээр  нээдэг байсныг нь хувийн хэвшилд ч хийлгэж болдог болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар тогтоолоо үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байна.

-Тогтоолд шүдний тусламж үйлчилгээний талаар хэрхэн тусгагдсан байгаа вэ?

-Аль ч улсад ЭМД-ын сангаас нь шүдний тусламж үйлчилгээг санхүүжүүлдэггүй. Энэ нь өөрөө хувь хүний эрүүл мэндийн боловсролоос шалтгаалсан асуудалд хамаардаг. Гэхдээ аливаа журам гарахдаа өмнөх журмаас нь дордуулахгүй байх зохицуулалтыг хийдэг. Өмнөх 28 дугаар тогтоолд шүдний тусламж үйлчилгээ байсан. Энэхүү тусламжийг үзүүлж буй төрийн байгууллагууд ч бий. Тэнд ажиллаж байгаа боловсон хүчний асуудлыг бид бодолцохгүй бол болохгүй. Тийм учраас даатгалаа төлсөн иргэний гурван шүдийг төлбөргүй эмчлэх зохицуулалт хийж өгсөн. Харин цар тахалтай холбоотойгоор “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийн санхүүжилт, зардал мөнгө нь тодорхойгүй байгаа учраас түр зогсоосон.

-Нийт 11 төрлийн багц тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа юм байна. Энэ дундаас хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг хүмүүс илүүтэй сонирхож байгаа болов уу?

-Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд нийт 490 оношийн бүлэг багтаж байгаа бөгөөд оношоос хамаарч тусламж, үйлчилгээний төлбөрийн 70-100 хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг болсон. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн бүх насны иргэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 2463 байгууллагаар үйлчлүүлж, даатгалын хөнгөлөлтөө эдлэх боломжтой.

Ер нь бол улсын төсвөөс дааж байсан эрчимт эмчилгээ, хавдрын бай эмчилгээ, эрхтэн шилжүүлэх мэс засал, ковидын халдварын эмчилгээг нэмж оруулж өгсөн. Төр даах оношуудыг нэмж өгсөн хэрэг.

Мөн уламжлалт, сэргээн засахын тусламж үйлчилгээг Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын дагуу уламжлалтын амбулаторийн үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг ялгаж зохицуулж өгснөөс гадна үндсэн суурь тарифыг нь нэмсэн. 

-Амбулатороор хийгдэх мэс ажилбарын талаар ямар зохицуулалт хийгдсэн байгаа вэ. Иргэд жижиг мэс ажилбар хийлгэхдээ эмчийн захисан эм тариаг гаднаас худалдаж аваад үйлчилгээ авдаг бэрхшээл бий?

-Өдрөөр хийгддэг ажилбаруудад шаардагдах хэрэгсэл, боолт хийлгэх зэргийг төлбөргүй болгосон. Аль болох иргэнээс гарах зардлыг бууруулах үүднээс төлбөргүй болгож даатгалын сангаас гаргаж байна.

Ер нь энэ тогтоолын онцлог нь өндөр өртөгтэй мэс заслын хэрэгслийг оношийн хамаарлаас тусдаа санхүүжүүлдэг байсныг нэг болгож оруулж ирсэн явдал. Өөрөөр хэлбэл, өвдөгний үе, нүдний болор, түнхний үе солиуллаа гэхэд даатгалаас 75, тухайн даатгуулагч 25 хувиа төлдөг байснаас гадна нэмээд ор хоногийн мөнгөний 15 хувийг төлдөг байсан шүү дээ.  Үүнийг нь нэгтгэж өгснөөр тухайн иргэн 25 хувиа төлөх шаардлагагүй болж, төлөх төлбөр нь ч тодорхой болж өгсөн.

-Зарим иргэн эмчилгээнд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийг хувиараа худалдаж авдаг. Зарцуулсан мөнгөө даатгалаас буцааж авах боломж байдаг уу?

-Иргэдээр авахуулдаг албан бус эм эмнэлгийн хэрэгслийн үнэ өртгийг бодитоор тооцож, оношийн хамааралтай бүлэгт оруулсан. Эмнэлэгт үзүүлэхээр гаднаас эм тариа авахуулдаг асуудал их байдаг. Энэ асуудлыг гуравдугаар тогтоол дээр хатуу зохицуулж өгсөн байгаа. Энэ тогтоолоор манай ЭМДЕГ-тай гэрээ хийсэн байгууллагууд иргэн өөрөө төлөх гэсэн заалттай биш л бол ямар нэгэн хамтын төлбөр авах ёсгүй гэдгийг хатуу зааж өгсөн.

Иргэд өөрөө худалдаж авсан эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн баримтаа хавсаргаад өргөдлөө манай дээр авчирдаг тохиолдлууд олон бий. ЭМДЕГ-ын үндсэн чиг үүрэг бол иргэн даатгуулагчид мөнгө гаргаж өгдөг тогтолцоотой байгууллага биш. Даатгуулагчийнхаа нэрийн өмнөөс шаардлагатай тусламж үйлчилгээг нь худалдаж авч санхүүжүүлдэг байгууллага. 

-Тэгэхээр энэ тохиолдолд иргэд асуудлаа хаана, хэнд хандаж шийдвэрлүүлэх боломжтой вэ?

-Ийм тохиолдолд бид өргөдлийнх нь дагуу гэрээтэй эмнэлгүүдтэйгээ гэрээний хэрэгжилт талаас нь ажиллаж байна. Яагаад тухайн иргэнээр эм эмнэлгийн хэрэгсэл авахуулсан бэ, тухайн иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэв гэдэг талаас нь илүүтэй анхаарч ажиллаж байна. Эм тариагүй байснаас үүдээд тухайн иргэнээр авахуулсан байж болно. Гэхдээ тухайн эмнэлэг буцааж өгөх ёстой. Эмч өөрөө энэ, энэ эмчилгээг хийнэ гэж шийдвэр гаргаад тэр эм тариагаа иргэн хувиараа авсан тохиолдолд төлбөрөө буцааж авах боломжтой. Тэгэхээр тухайн эмнэлгийнхээ санхүүд өргөдлөө баримттайгаа хамт хавсаргаж өгөх ёстой. Харин эмчилгээ хийлгэж буй хугацаандаа өөрийн санаачилгаар нэмэлтээр эм тариа авчруулж хийлгэвэл өөрөө зардлаа төлөх зохицуулалттай.  

-Иргэнээр авахуулдаг эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ өртгийг бодитоор тооцож чадаж байгаа юу. Өртгийг бодит болгох чиглэлээр ямар ажил хийгдсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид тухайн эмнэлэг, байгууллагын Эрүүл мэндийн хөгжлийн төвд өгдөг үндэсний хэмжээнд явдаг мэдээллийн дата дээр нь ажилладаг. Өртгийг бодит болгох чиглэлд чамлахааргүй их хийдэг.  Гэхдээ энэ тогтоол маань огт хөдөлгөөнгүйгээр батлагдчихсан зүйл биш. Хэрэгжүүлээд явсан цаг хугацаанд алдаа оноотой ямар зүйлүүд гарав гэдгийг ЭМДЕГ-ын цахим хуудсан дээрээ байршуулж эрүүл мэндийн байгууллагуудаасаа санал хүсэлтийг нь авч байна. Бидний тооцоолж буйгаар долдугаар сард энэ тогтоолоо дахин шинэчлэх, ингэхдээ бага зэргийн өөрчлөлт орох байх гэж бодож байгаа.

5 Сэтгэгдэл
Zvrhni sudas zalguulah hagalgaand oroh gej baigaa ym tulburtoi yu
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Өвчтөн эм, хэрэгсэлээ худалдан авсан бол хэрхэн буцаан авахыг тодорхой бичээгүй, ойлгомжгүй байна. Ийм мэдээлэл хэрэггүй. Сэтгүүлч цагийн хулгай хийж байна.
Эрүүл мэндийн даатгалын эм, эмчилгээний хөнгөлөлтийн нэрс, үнэ, зөрүү нөхөн төлөлтийн талаархи мэдээллийг өвчтөн, үйлчлүүлэгч нарт дэлгэрэнгүй тайлбартай хүргэх, сурталчилах ажлыг сайн хиймээр бн. Гол зөрчил, нугалаа нь тухайн эмнэлгээс тодорхой бус тайлбарлаж төлбөр авдагт байгаа юм, өвдөж байгаа хүн төлбөрийн нарийн ширийнийг лавлахгүй, эмчийн хэлснийг хууль мэт биелүүлдэг тул их анхаарах хэрэгтэй. Бас төлбөрөө зөв өгсөн эсэхийг нь шалгуулдаг газар хаана бн вэ,
Өндөр настан халамжаар хиймэл шүд хийлгэхэд эмч нарын зөвлөгөөнөөр оруулдаг нь хэцүү санагдсан энэ ?-длыг арай хялбар болгож бгүй юу
Хамгийн их уншсан