Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна

Нийслэлийн Амгалан амаржих газар нь коронавируст халдварын тохиолдлыг эмчлэх 10 ор дэлгэн бэлэн байдлыг хангаж эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Г.Мөнхзулаар ахлуулсан эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Баярманлай, нярайн эмч Б.Баярцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Долгормаа, эх баригч Ц.Энхжаргал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч Т.Батчимэг, мэс заслын сувилагч В.Отгонцэцэг, туслах сувилагч Б.Ариунтуяа, ариутгагч Ж.Бат-Өлзий нарын 2-р ээлжийн баг амжилттай ажиллалаа.

Нийт 14 хоногийн хугацаанд ажилласан тус баг нь 22 жирэмсэн эмэгтэйг хүлээн авч, 15 эхийг эсэн мэнд амаржуулсан байна. Үүнээс гурван эхэд кесаров хагалгаа хийж, 2 ихэр охидыг өлгийдөн авчээ. Мөн есөн эх нярай, эмэгтэйчүүдийг эмчлэн эрүүлжүүлж, гэрийн тусгаарлалт болон өрхийн эмчийн хяналтанд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр 3-р ээлжийн багт үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.

Дэлхий дахинд тархаад буй "Ковид-19" халдварт цар тахлыг сөрж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хүч хөдөлмөрөө дайчилж, эх үрсийн амар амгалангийн төлөө хоёргүй сэтгэлээр нэгэн баг болон ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархая.

Эх сурвалж:НЭМГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан