Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2021” БОЛНО

"Инновацийн 7 хоног" арга хэмжээг дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай улсын хувьд 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. 

Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн,  үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл,  хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/86 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг энэ сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.  

7 дахь жилдээ зохион байгуулагдах энэхүү арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар ХХААХҮЯ , Соёлын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, АШУҮИС, МҮХАҮТ, Залуу судлаачдыг дэмжих сан, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Старт-ап Монгол ТББ, Монголын хамтын оффисуудын холбоо, “Старт-ап маркетинг спейс” ХХК, “Эм Эн Эйжинси” зэрэг олон байгууллагууд хамтран ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй болох бөгөөд та бүхэн Боловсрол, шинжлэх ухааны яам болон хамтрагч байгууллагуудын фэйсбүүк хуудсаас арга хэмжээг шууд дамжуулалтаар хүлээн авч үзэх боломжтой.

Арга хэмжээний линк: https://fb.me/e/2fjboOgGg

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан