Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
PCR шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 10-нд иргэдээс нийт 368 дуудлага ирлээ. Үүнээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой хамгийн их буюу 62 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 30 иргэн хандсанаас 11 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад мэдээлэл өгч ажиллалаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 42 цэгт, 10 явуулын автобусаар 92 багийн 664 эмч, ажилтан ажиллаж, 13911 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хотод өнөөдөр дараах байршилд PCR шинжилгээ авна.

  1. Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль.
  2. Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
  3. Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын “Номин” агуулахын гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан