Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭНЭТХЭГТ БҮРТГЭГДСЭН “КОРОНАВИРУС”-ИЙН МУТАЦИД ОРСОН ХУВИЛБАР ХУРДТАЙ ТАРХАЖ БАЙНА

БНЭУ-д “Covid-19”-ийн халдварын тархалт эрчимжиж, 19 дэх өдрөө дараалан өдөрт 300 мянга гаруй тохиолдол нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор тус улсад мутацид орсон, илүү хурдан тархдаг “коронавиурус”-ийн халдвар эрчимтэй тархаж байгаа нь болгоомжлоход хүргээд байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдлээ. Мутацид орсон халдвар дэлхий нийтийг түгшээсэн асуудал боллоо гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхааруулж байна.

БНЭУ-д “коронавиурус”-ийн халдварын тархалт эрчимжиж эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй болоод байгаа юм. Анх тус улсад бүртгэгдсэн “коронавирус”-ийн мутацид орсон хувилбар хурдтай тархаж байгаа аж. Энэхүү вирус нь дархлалын нөлөөг бууруулдаг байж болзошгүй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үзэж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй тайланг мягмар гарагт танилцуулах товтой байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор Сингапур, Их Британи, Танзан зэрэг улс Энэтхэгээс ирэх, зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байгаа юм.

Дэлхий даяар Их Британи, Өмнөд Африк, Бразил болон Энэтхэгээс анх халдварласан мутацид орсон “коронавирус”-ийн халдвараас хамгийн их болгоомжилж байна. Их Британиас эхтэй мутацид орсон “коронавирус”-ийн хувилбар 50 гаруй улс оронд тархаж, 200 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Харин Өмнөд Африкийн хувилбар нь хамгийн багадаа 20 улсад бүртгэгдээд байна. Мутацид орсон “коронавирус”-ийн халдвар хүнд төрлийн өвчлөл бий болгож байгаа гэдгийг одоогоор нотолж чадаагүй байгаа ажээ.

Харин “Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгээгүй хүмүүсийн биеийн байдал илүү хурдан хүндэрч, нас баралт нэмэгдэж байна. Мөн одоо байгаа вакцинууд халдвараас хамгаалах боловч харьцангуй бага үр нөлөөтэй байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Тиймээс мутацид орсон хувилбаруудын эсрэг вакцин хөгжүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд онцолж байна.

 

    Эх сурвалж : http://bloombergtv.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан