Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд 25.000 өрх мод тарина

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийгдэх ажлуудаас онцлон дурьдвал ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах, нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20 хувиар бууруулах, 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын санаачилгаар  “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг өрнүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25000 ширхэг тарьц, суулгацыг тарьж ургуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтаран зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Айл бүр хашаандаа мод тарьсанаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлөх юм.

Аяны хүрээнд 25,000 айл, өрхийн хашаанд 14 төрлийн мод тарьж, тус бүрийг нь гэрчилгээтэй болгохын зэрэгцээ ургалт, арчилгаанаас хамааруулж тухайн өрхийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан