Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Шинээр 737 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа /2021.05.07/

Сүүлийн 24 цагт нийт 737 хүнээс халдвар илэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 хүн нас барлаа.
Өчигдөр илэрсэн дотоодын халдварын 53 нь орон нутагт, эмнэлгийн 3 ажилтан, нийслэлээс 681 хүнд халдвар бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлаар нь харуулбал
- хөнгөн 2804
- хүндэвтэр 1484
- хүнд 475
- маш хүнд 125 хүн байна.
Харин 1291 хүн эдгэрснээр нийт 28553 хүн эдгэрчээ. Өчигдөр 116177 иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна. Өнөөдрөөс 65-аас дээш насныхныг Спутник V вакцинд хамруулахаар төлөвлөөд байна. Хөдөө орон нутгийг авч үзвэл Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу иргэдийн 69 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан бол Ховд аймагт дархлаажуулалт удаашралтай байна" гэлээ.
0 Сэтгэгдэл
























