Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1306 хүнээс коронавирус илэрч,нийт халдварын тоо улсын хэмжээнд 37,285 болж байна

4-р сарын 30-ны өдөр 13556 хүнд шинжилгээ хийхэд 1306 хүнээс коронавирус илэрлээ. Эрүүл мэндийн салбарын гурван ажилтан халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 71-85 насны таван хүн  ковид-19-ийн хүндрэлээр нас баржээ. 

Хөдөө орон нутагт 116 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 20681 боллоо. Үүнд, эмнэлгээс 311, гэрийн ажиглалтаас 728 хүн эдгэрлээ. 

  • Хөнгөн - 2,656
  • Хүндэвтэр - 1,587
  • Хүнд - 466
  • Маш хүнд - 116 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.  
Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 845693 хүн буюу төлөвлөсөн иргэдийн 40.9 хувийг дархлаажуултын эхний тунд хамруулжээ. Үүнээс 362926 иргэн коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Иргэд гэрийн ойролцоох дархлаажуулалтын цэгт очиж, вакцинаа хийлгэхийг уриалж байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан