Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1098 хүн коронавирусийн  халдвар авч, найман хүн нас баржээ  /2021.04.27/

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 10573 хүнээс шинжилгээ авахад 1098 тохиолдол батлагдлаа. Үүнээс 135 нь орон нутагт, зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн ирсэн байна. Коронавирусийн халдварын  хүнд хэлбэрээр найман хүн нас барж, нас барсан хүний тоо 96 боллоо.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Гуравдугаар сарын 24-нд онош нь батлагдсан 78 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 53 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар аваад нас барсан хүний тоо 96 болоод байна. Үүнээс 88 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 8 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

Эмнэлэгт 4000 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 7947 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 733 эдгэрсэн бөгөөд үүний 328 нь гэрийн хяналтад байсан өвчтөнүүд юм. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 17543 болов. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Байгалмаа тодруулга мэдээлэл өглөө.  
 

-Хөл хорионоос Та бүхэн ямар үр дүн хүлээж байна вэ?
-Өдөрт бүртгэгдэх халдвар, нас баралтын тоог бууруулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх ёстой. Хязгаарлалтын дараа халдварын дараагийн давлагаа эхэлдэг учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй. Харин эрүүл мэндийн салбарынхан ч дараагийн давлагааны үеэр ажиллах тактиктай байх ёстой. Хөл хорионы гурав дахь долоо хоногоос халдварын тоо тогтворжиж байна. Хүндрэлийн үзүүлэлт харьцангуй буурч байна. Ковидын шалтгаантай нас баралт сүүлийн гурван долоо хоногт буурч байна.
-Хатуу хөл хорио тавьсан ч халдвар авсан хүн өдөрт 1000-аас буурахгүй байна. Хөл хорионы үр дүн хэзээ гарах вэ?
-Хөл хорио тогтоогоогүй бол өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2000-аас дээш гарах байсан. Халдварын тархалт тогтвортой байгаа нь чухал. Хөл хориотой байгаа ирэх өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурах болов уу гэсэн хүлээлт байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан