Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Олон Улсын өсвөрийн энтрепренерүүд 2021” уралдааны ялагчид тодорлоо

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг уламжлал болгон тав дахь жилдээ Хүүхдийг Ивээх сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгууллаа. Уралдааны дүнг энэ сарын 26-нд гаргаж, улсаа төлөөлөн олон улсын уралдаанд оролцох ялагчдаа тодруулсан юм.

Энэхүү уралдааныг Японы “Center for Entrepreneurship Development” болон Индонезийн “SURYA Institute”-ээс олон улсын түвшинд зохион байгуулдаг бөгөөд өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.

Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааны нэгдүгээр шат энэ оны гуравдугаар сард явагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 23 баг энэ сарын 24-ний өдрийн өглөөний 7.00 цагаас эхлэн 12 цагийн турш цахим орчинд өрсөлдсөн юм.

Багууд “Ковид-19 урт хугацаанд үргэлжилж сөрөг үр дагаврууд өсөн нэмэгдсээр байгаа энэ нөхцөлд хүн амын эрүүл мэндэд үр дүнтэйгээр санаа тавих шинжлэх ухаан, технологийн ололтуудыг ашигласан цахим, инновацлаг бизнесийг санал болгох” нь сэдвийн хүрээнд бизнес төлөвлөгөө гаргаж, бизнесийнхээ танилцуулгыг 3 хүртэлх минутын видео хэлбэрээр бэлтгэж өрсөлдөв.

Үндэсний болон олон улсын гэсэн хоёр шугамаар монгол, англи хэлээр явагдсан шалгаруулалтад дараах багууд бусдыгаа тэргүүллээ. Үүнд:

Монгол хэлээр явагдсан “Үндэсний өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан”-д:

  • I байр: ALTERNATIVE баг (Томужин альтернатив сургуулийн сурагчид)
  • II байр: BUD POWER баг (44-р сургуулийн сурагчид)
  • III байр: COGNOSCENTI баг (Хобби сургуулийн сурагчид)

Харин англи хэлээр олон улсын уралдаанд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн 12 багаас дараах 3 баг тэргүүлж, Япон улсын Токио хотноо 5 дугаар сарын 29-нд болох эрхээ авлаа.

  • I байр: THE BRIDGE баг (Сант болон Орчлон сургуулийн сурагчид)
  • II байр: MONSAMURAI TECHNOLOGIES баг (1, 11, 84, 76, Орчлон, Шинэ Монгол Косен, Бритиш Скүл сурагчид)
  • III байр: FOCUS баг (44-р сургуулийн сурагчид)

Өмнөх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн англи хэлээр зохион байгуулагдаж байсан тус тэмцээн энэ жил анх удаа Монгол Улсын хэмжээнд явагдсан юм. Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий, Өвөрхангай, Завхан болон Төв аймгаас хамрагдаж, амжилттай оролцсон. Эдгээр багуудаас Зуунмод хотын Growth баг Үндэсний уралдааны 4 дүгээр байр эзэлсэн юм.

Сурагчид Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаанаас нийгмийн  тулгамдсан асуудалд өсвөр үеийнхэн хамтран шийдэл хайх нь ямар ач холбогдолтой, энтрепренер сэтгэлгээг түгээснээр нийгэмд ямар дэвшил авчирдаг талаар ойлгож, ирээдүйг илүү гэрэлтэй, өнгөлөг болгох хүсэл тэмүүлэлдээ хүрэх арга хэрэгсэл, ур чадваруудаа олж авдаг.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан