Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 856 хүн коронавирусийн  халдвар авч, хоёр хүн нас баржээ  /2021.04.26/

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээж байна. 
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 856 хүн шинээр халдвар авсан ба үүний 744 нь нийслэлд бүртгэгдлээ. Мөн 1060  хүн эдгэрч, хоёр хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 51887 хүнд вакцин хийлгэсэн байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар 678276 хүн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол үүнээс 212373 хүн нь хоёрдугаар тунг хийлгэжээ. 

  • Халдварын улмаас 4,451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,574
  • Хүндэвтэр - 1,441
  • Хүнд - 355
  • Маш хүнд - 81 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,765 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 2,211 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан