Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Батбаатар: Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын үнэ 31200 төгрөг. Үнэ нэмэх сонирхол байхгүй

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийн үеэр АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар шүлснээс коронавирус илрүүлэх монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол судлаачдын хийсэн бүтээл болох PCR оношлуур, хамгийн найдвартай түргэн хугацаанд вирусийг мэдрэх чадвартай. Дөнгөж халдвар авч байхад нь илрүүлнэ. Мэдрэг чанар 95 хувь байна. Герман, Япон улсад туршигдсан. Нэг хайрцагт 96 үйлчлүүлэгч хэрэглэнэ. ХӨСҮТ болон Өрхийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа 2 сарын 21-нд 41 хүний сорьц, 2 сарын 22-нд 19 хүний сорьц, 2 сарын 23-нд 23 хүний сорьц, 4 сарын 8 нд 65 хүний сорьцод туршиж үзэхэд үр дүн өндөр гарсан. Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын ач холбогдол нь: Сорьц авахад эмнэлгийн мэргэжилтэн заавал шаардахгүй, сорьц авах үеийн алдаанаас үүсэх хуурамч, сөрөг хариуг бууруулах, арчдас авах үед гарах халдвар авах эрсдлийг арилгах, шинжилгээ өгөх үед зовиургүй, нэгж шинжилгээний үнэ өртгийг бууруулах зэрэг юм” гэлээ.

Харин асуултад дараах байдлаар хариуллаа.

-Хоногт хэчнээн оношлуур үйлдвэрлэж байгаа вэ?

-Япон, Германаас түүхий эдээ татаж авдаг. Онгоц нисэхгүй байна. Хэрвээ үүнийг зохицуулах юм бол хоногт 20000 оношлуур үйлдвэрлэх боломжтой.

-Хувийн хэвшил оролцохгүй байна гэх зүйл яригдаад байгаа. Хувийн хэвшил оролцох боломжтой юу?

- Интермед, Мөнгөн гүүр эмнэлгүүд оношлуурыг ашиглаж байгаа. Бүрэн боломжууд бий.

- Хариу нь хаана гарах вэ?

- Био аюулгүй ажиллагааны лабораторид хариуг нь гаргах боломжтой. Манайд энэ төрлийн лаборатори цөөхөн байсан. ЭМЯ 14 лаборатори шинээр байгуулсан. Энэ их том дэвшил юм.

-Үнэ өртөг ямар байгаа вэ?

- Олноор үйлдвэрлэх тусмаа үнэ нь буурна. Ширхэгийн үнэ 31200 төгрөг. Үнэ нэмэх сонирхол байхгүй.

Эх сурвалж:ХӨСҮТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан