Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад, 1328 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тохиолдол 26692 боллоо. Халдварын тохиолдлыг задалж үзвэл, 1325 нь дотоодод, 3 тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт 80 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагт 303 хүн эмнэлгээс, 123 хүн гэрийн тусгаарлалтаас эдгэж гарсан. Мөн таван хүн нас барсан. Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 12-нд 61 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 13-нд 48 настай эрэгтэй, 72 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 18-нд 60 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 21-нд 90 настай эмэгтэйн онош батлагдаж, хүндрэлээр нас барсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 19-нд халдвартай нь батлагдсан, тархины хүнд гэмтэлтэй, 49 настай эрэгтэй ГССҮТ-д нас баржээ” гэв.
Мөн “Өнгөрсөн шөнө 50400 тун Астра Зенека вакцин ирсэн. Удахгүй 25 наас хойш иргэдийнхээ хоёрдугаар тунг хийж эхэлнэ” гэлээ.