Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ВЛАДИМИР ПУТИН ОХУ-ЫН “УЛААН ШУГАМ”-ЫГ ДАВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын илтгэлээ тавилаа. Тэрбээр энэ удаад “Covid-19”-ийн вакцин хийлгэхийг ард иргэддээ уриалж, ирэх намар гэхэд нийтийн дархлаатай болох хэрэгтэй байгааг хөндсөн байна.

Дэлхийн хамгийн том газар нутагтай тус улсад логистикийн бэрхшээлээс шалтгаалан хүн амыг вакцинжуулах явц удаан байгаа юм.

Илтгэлийн эхэнд дотоодын асуудалд анхаарлаа хандуулахаа илэрхийлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, гэр бүлд Төрөөс үзүүлэх тэтгэмжийг сайжруулахаа амласан байна.

Цаашлаад компаниудыг ашгаа хэрхэн зарцуулж байгаагаас шалтгаалан өөр өөр татвар ногдуулах аж. “Зарим компани ногдол ашиг тарааж байгаа бол зарим нь хөрөнгө оруулалтад зарцуулж байна. Бид хөрөнгө оруулж байгаа компаниудыг дэмжинэ” гэжээ.

Харин олон улсын нөхцөл байдлын талаар "ОХУ-ын “улаан шугам”-ыг давахгүй байх"-ыг сөргөлдөгч улсууддаа анхааруулав.

"ОХУ-ын эсрэг аливаа өдөөн хатгалгыг зохион байгуулагчид урьд урьдынхаас илүүтэй харамсах болно. ОХУ-ын хариу арга хэмжээ нь хурдан бөгөөд хатуу байна" хэмээн Владимир Путин онцолжээ.

Тэрбээр тодорхой нэг улсыг тухайлан дурдаагүй бөгөөд ОХУ тухайн нөхцөл бүрд “улаан шугам”-ыг өөрөө тодорхойлох юм байна.

 

Эх сурвалж :http://bloombergtv.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан