Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Байгалмаа:Хөл хориог 25-нд дуусгавал эрсдэл ихтэй. Харин 28 хоног болговол тохиолдлын тоо огцом буурна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 15005 хүнээс шинжилгээ авахад, 1169 тохиолдол батлагдлаа. Нийт халдвар 25364 боллоо. Мөн 486 хүн эдгэрч гарсан. Ингэснээр нийт 13346 хүн эдгэрлээ. 71 настай эрэгтэй, 36 настай эрэгтэй, 93 настай эмэгтэй, 83 настай эмэгтэй, 65 настай эрэгтэй нас барлаа. Хавсарсан суурь өвчтэй хүмүүс нас барах эрсдэлтэй байна. Нийт нас баралт 56 боллоо.

Дотоодод 1168 тохиолдол, нэг эмнэлгээс шалтгаалах халдвар бүртгэгдлээ. Нийт 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчид халдвар авчээ. Тохиолдлын тоог задалж үзвэл, 1039 тохиолдол Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 129 тохиолдол бүртгэгдлээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3658 хүн бий. Үүнээс: Хөнгөн 2166, хүндэвтэр 1164, хүнд 270, маш хүнд 58 хүн байна. Гэрээр 4942 иргэн эмчлүүлж байна” хэмээв.

Харин ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа.

-Хатуу хөл хорио гэж юу вэ?

-Халдварын тархалтын үе шатаас хамааран улс орнууд эмийн бус арга хэрэглэдэг. Үүний нэг нь хатуу хөл хорио тогтоох юм. Өвчлөл хүндэрч, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нөөц дутмаг үед энэ арга хэмжээг авдаг. Манай улс 2020 оноос хойш 4 удаа хөл хорио тогтоож байсан. Хамгийн сүүлд 4.10-наас эхэлж, 15 хоног хөл хорио тогтоосон. Энэ удаагийн хөл хорионы үед иргэдийн эмийн сан, хүнсний дэлгүүр явах зэрэг хөдөлгөөн хасах утга руугаа орж буураагүй. Хөл хорионы дараа өвчлөл ихэсдэг дүр зураг харагдаж байгаа юм. Шинжилгээнд илрэх эерэг хувь 5 байсан бол сүүлийн долоо хоногт 9 хувь болсон. Өнгөрсөн жилийн эхний хөл хорионы үед хөдөлгөөн хасах үзүүлэлттэй байсан. Цагаан сарын үеийнх мөн хасах 40 хувьтай, одоогийн хөл хорионы хөдөлгөөн эерэг утгатай байна. Хөл хориог 25-нд дуусвал хэсэг хугацаанд өвчлөл буураад дахин өснө. Хэрвээ 28 хоног үргэлжлүүлвэл өвчлөл харьцангуй буурах үзүүлэлттэй байна. Вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй зэргээр ямар ч арга хэмжээ авахгүй бол нэг өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэхээр байгаа юм. Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусмаа халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.

-Хөл хориог сунгасан ч хөдөлгөөн эерэг утгатай байвал тохиолдлын тоо буурах уу?

-Хөл хорионы үед хөдөлгөөн хасах утгатай байж өвчлөл буурч, үр дүн гарна. Тиймээс хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, хүмүүс хоорондоо аль болох уулзахгүй, гадуур гарахгүй байх хэрэгтэй.

-Астра Зенека вакцин ирсэн үү? Unuudur.mn

-Астра Зенека вакцины 50 мянга гаруй тун өнөөдөр ирнэ. Хоёр дахь тунг цагдаа, онцгой зэрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа ажилчдад хийнэ.

-ХӨСҮТ-ийн зүгээс хориог сунгах саналтай байгаа юу?

-Хөл хорионы дэглэм урт байх тусмаа үр дүнтэй. Хэрвээ 25- нд дуусгавал эрсдэл ихтэй. Харин 28 хоног болговол өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом буурна.

ХӨСҮТ- Хэвлэл мэдээлэл

3 Сэтгэгдэл
Хөл хориог бүр чангал
Хөл хориог бүр чангал Гэрээс ньч бүү гарга
Buuraad bgaa ym alga ulam nemegdej bna bitgi hudlaa ajilla hiij chdahgvi bj hutsaad bai ergvv nowshnuud oorsdol ideed hewted bjii za hutsaj baidn
Хамгийн их уншсан